490 Бурханы үгийг хэрэгжүүлэхдээ хичээл зүтгэл гарга
Хүмүүсийн Бурханд итгэхдээ гаргадаг
хамгийн том алдаа нь
тэд аман дээрээ л итгэдэг ч
бодит амьдралд нь Бурхан огт байдаггүй.
I
Бүх хүн Бурхан оршдогт итгэдэг ч
Бурхан өдөр тутмын амьдралынх нь хэсэг биш.
Хүн Бурханд залбирдаг ч зүрх сэтгэлд нь
Бурхан өчүүхэн зай эзэлдэг учраас
хүнийг шалгадаг.
Хүн цэвэр биш тул
Бурхан хүнийг шалгахаас аргагүй,
тиймээс хүн ичиж, шалгалтаар өөрийгөө мэддэг,
эсвэл хүн тэргүүн тэнгэрэлчийн үр болж,
улам бүр завхардаг.
Өөрт нь итгэснээр Бурханыг мэдэх нь
хүний эрэлхийлэх эцсийн зорилго юм.
Бурханы үгийг амьдран харуулахаар хичээ,
улмаар үүнийг бодитоор хэрэгжүүл.
Чи хоосон сургаал л мэддэг бол
Бурханд итгэх чинь ямар ч үр дүнгүй.
Чи хэрэгжүүлж, Түүний үгийг амьдран харуулбал
итгэл чинь бүрэн төгс,
Бурханы хүслийн дагуу байна.
II
Хүн Бурханд итгэх явцдаа
Бурханаар цэвэрлэгддэг учир олон сэдлээ хаядаг,
эс бөгөөс Бурхан хэнийг ч ашиглаж чадахгүй,
хийх ёстой ажлаа хүнд хийх аргагүй.
Төгс Хүчит Бурхан эхлээд хүнийг цэвэрлэдэг.
Ингэснээр хүн өөрийгөө таньж,
Бурхан хүнийг өөрчилдөг.
Дараа нь Бурхан амиа хүн рүү оруулж,
хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн эргэдэг.
Чи мэдлэгтэй ч Бурханы үгийг
амиа болгоогүй бол,
үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулдаггүй бол
энэ нь чамд одоо ч
Бурханыг хайрлах зүрх сэтгэл байхгүй
зүрх сэтгэл чинь Бурханд
харьяалагддаггүйг харуулдаг.
Өөрт нь итгэснээр Бурханыг мэдэх нь
хүний эрэлхийлэх эцсийн зорилго юм.
Бурханы үгийг амьдран харуулахаар хичээ,
улмаар үүнийг бодитоор хэрэгжүүл.
Чи хоосон сургаал л мэддэг бол
Бурханд итгэх чинь ямар ч үр дүнгүй.
Чи хэрэгжүүлж, Түүний үгийг амьдран харуулбал
итгэл чинь бүрэн төгс,
Бурханы хүслийн дагуу байна.
Өөрт нь итгэснээр Бурханыг мэдэх нь
хүний эрэлхийлэх эцсийн зорилго юм.
Бурханы үгийг амьдран харуулахаар хичээ,
улмаар үүнийг бодитоор хэрэгжүүл.
Чи хоосон сургаал л мэддэг бол
Бурханд итгэх чинь ямар ч үр дүнгүй.
Чи хэрэгжүүлж, Түүний үгийг амьдран харуулбал
итгэл чинь бүрэн төгс,
Бурханы хүслийн дагуу байна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай”-аас шинэчлэн найруулав