100 Бурханы хайр хүлээдэг

Та махбод болж, хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлдэг.

Таны бүх үг үнэн, хүний зүрх сэтгэлийг сэрээдэг.

Өдөр шөнөгүй та харж хамгаалан, салхи борооноор үргэлж бидэнтэй хамт байдаг.

Хүн төрөлхтнийг аврах гэсэндээ Та бүх хүчин чармайлтаа зориулсан.

Бидний тэрслэл, буруу ойлголтыг Та ямар ч гомдол, харуусалгүйгээр тэвчдэг.

Харин хэр олон хүн Таны сэтгэлийг ойлгодог билээ?

Мөн хэр олон хүн сэрж, зүрх сэтгэлээ Танд өгсөн билээ?

Та маш их санаа зовниж, түгшиж, шүүрс алддаг.

Тэр их хэцүү нөхцөл, гашуун зовлон бүгдийг Та ганцаараа үүрдэг.

Таны үг хүмүүсийг шүүж, ил болгож, Таны хайрыг илчилдэг.

Хүн төрөлхтнийг аврахын тулд Та аймшигтай доромжлол амссан.

Хэр олон жил харж хандав аа? Хэчнээн олон жил хүлээв ээ?

Энэ бүхэн Өөрийг тань үнэхээр хайрладаг бүлэг хүмүүсийг олж авахын тулд л байсан.

Таны сайн сайхан санаа зорилго, чин сэтгэлийн хайр

хөшүүн зүрх сэтгэлийг минь буцаан сэргээсэн.

Би яаж ер нь дахин тэрсэлж чадах билээ?

Би яаж ер нь дахин цөхөрч, ухарч чадах билээ?

Хүлээж, найдсаар Та аль хэдийн их уджээ.

Таныг дахин хүлээлгэж, нэмж шаналгаж би яахан тэвчих билээ?

Энэ сүүлчийн цаг үед Таныг би ойрхон дагаж, хэзээ ч зогсохгүй байхыг хүсдэг.

Үнэн ба амийг олж авахын тулд үнэнийг эрэлхийлж, чадах бүхнээ хийхэд би бэлэн.

Хавчлага, бэрхшээл хэчнээн ноцтой, үлэмж их байлаа ч

Таныг дагахаар би бүрэн шийдсэн.

Таныг хайрлаж, Таны сайн гэрчлэгч байх нь энэ амьдралын минь чин хүсэл билээ.

Өмнөх: 99 Хүмүүсийн дундах жинхэнэ хайр

Дараах: 101 Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх