738 Бурханыг хангалуун байлгахын тулд Түүний стандартыг баримтлах ёстой
1 Чи аливаа үзэл бодол, дүгнэлт дээр тогтохоосоо өмнө чамд хандах Бурханы хандлага ямар болохыг, Тэр юу бодож байгааг ойлгох хэрэгтэй, тэгвэл чи өөрийнхөө бодлыг зөв эсэхийг шийдэж чадна. Хүний төгсгөлийг тодорхойлохдоо, Бурхан хэзээ ч цаг хугацааг, хэмжих нэгж болгож ашиглаж байгаагүй, ийнхүү тодорхойлохдоо, хүний хэр их зовлон зүдүүр амссанд нь бас хэзээ ч үндэслэж байгаагүй. Товчоор хэлбэл, Бурханы бодсон стандарт биш л бол хүний төсөөллөөс гардаг бөгөөд иймэрхүү бүх зүйл хүний үзэл юм.
2 Хэрвээ чи өөрийн үзэл, хоосон төсөөлөлдөө сохроор зүтгэвэл Бурхан чамайг зэвүүцэн голох үр дагавар л байж болно. Учир нь чи Бурханы өмнө үргэлж чадвараа гайхуулж, Түүнтэй өрсөлдөж, маргалдаж байдгийн дээр Түүний бодлыг үнэхээр ухаарч ойлгох гэж хичээдэггүй, бас Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ухаарч ойлгох гэж ч хичээдэггүй. Ийм маягаар авирлах нь Бурханыг алдаршуулахгүй, харин өөрийгөө бүхнээс дээгүүр өргөмжилж байгаа хэрэг юм. Чи өөртөө итгэдэг; чи Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүмүүсийг хүсдэггүй, бас тэдэнд аврал авчрах ч үгүй.
3 Хэрвээ чи ийм үзэл бодлоо хаяж, урьд нь чамд байсан тэдгээр буруу үзэл бодлыг залруулж чадвал, чи Бурханы шаардлагын дагуу байж чадвал, энэ мөчөөс эхлэн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж чадвал, Бурханыг бүх зүйл дээр агуу Нэгэн хэмээн дээдэлж, өөрийгөө болон Бурханыг тодорхойлохдоо өөрийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэл үнэмшлийг ашиглахаас татгалзаж хүчрээд, оронд нь Бурханы санаа зорилгыг бүхий л талаар эрж хайж, хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ухааран, ойлгож авч, Түүний стандартад нийцсэнээрээ Түүнийг сэтгэл хангалуун болгож чадвал—тэгвэл гайхалтай байх болно! Энэ нь чамайг Бурханаас эмээж, муугаас зайлах замд орох гэж байгааг илтгэн харуулна.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс шинэчлэн найруулав