714 Зан чанарын өөрчлөлттэй хүмүүс хүн шиг амьдарч чаддаг
1 Зан чанараа өөрчилсөн хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэний зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба нөхцөл байдал нь ямар ч байсан бай, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд аливааг хэрхэн хийхээ мэддэг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй—тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох боловч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг.
2 Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй—аливааг харах тэдний үзэл бодол болон үйлдлийнх нь зарчмуудаар үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байгаагүй. Зан чанарын өөрчлөлтийн хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэн өөрчлөгдсөн—энэ бол хамгийн гол өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.
3 Гэхдээ зан чанараа өөрчилсөн хүмүүс өөр байдаг. Тэд хэрхэн утга учиртай амьдрах ёстой, хүн гэж нэрлэгдэхүйц байхын тулд хүний ямар үүргийг биелүүлэх ёстой, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой, Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгах ёстой вэ гэдэг нь хүн байхын суурь бөгөөд Тэнгэр, газрын хувиршгүй зарчимтай нийцдэг үүрэг хариуцлага нь юм, эс бөгөөс хүн гэж нэрлэгдэхэд тохирохгүй; амьдрал нь хоосон, утга учиргүй байна гэж тэд итгэдэг. Хүмүүс Бурханыг хангалуун байлгаж, үүргээ сайн биелүүлж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд амьдрах ёстой, ингэснээр үхэхдээ ч сэтгэл хангалуун байж, өчүүхэн төдий ч харуусахгүй, хий дэмий амьдраагүй байх болно гэж тэдэнд санагддаг. Иймээс дотроо үнэнтэй, Бурханы талаарх мэдлэгтэй байх нь хүний амь зан чанарын өөрчлөлтийн гол шалтгаан юм; амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдөж, үнэт зүйлс нь урьдынхаас өөр болдог. Өөрчлөлт дотроос, хүний аминаас эхэлдэг; энэ ердөө л гаднах өөрчлөлт биш гэдэг нь лавтай.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав