360 Та нар үнэхээр Бурханы үгээр амьдардаг уу?

I

Нүд ирмэх зуур өнөөдөр ирсэн.

Миний Сүнсний удирдамж заавар дор,

бүх хүн Миний гэрэлд амьдарч,

өчигдрийн тухай боддоггүй.

Хэн өнөө үед амьдраагүй,

гайхалтай сар өдрүүдийг өнгөрөөн

хаанчлалд амьдраагүй вэ?

Хэн наран дор амьдраагүй вэ?

Хаанчлал хүмүүсийн дунд буусан ч,

илч дулааныг нь хэн ч мэддэггүй.

Хүн мөн чанарыг нь мэдэлгүйгээр

гаднаас л үүнийг хардаг.

Чи үнэхээр Миний гэрэлд амьдардаг уу?

Үнэхээр Миний үгэн дунд амьдардаг уу?

Ирээдүйгээ боддоггүй хэн байх вэ?

Хувь заяандаа түгшдэггүй хэн байх вэ?

Зовлонгийн далай дотор тэмцдэггүй хэн байх вэ?

Чөлөөлөгдөхийг хүсдэггүй хэн байх вэ?

Газар дээрх шаргуу хөдөлмөрөөр

хаанчлалын ерөөл өгөгддөг үү?

Хүний бүх хүсэл биелж болох уу?


II

Миний хаанчлал бүрэлдэхэд

хэн баярладаггүй вэ?

Улс орнууд зугтаж чадах уу?

Агуу улаан луу заль мэхээрээ зугтаж чадах уу?

Миний зарлиг орчлон даяар сонстож,

огторгуй даяар хэрэгждэг.

Миний эрх мэдэл хүмүүсийн дунд хэрэгждэг.

Гэсэн ч хүн үүнийг огт мэдээгүй.

Миний зарлиг илчлэгдэх үе бол

Миний ажил дуусах дөхсөн үе.

Би бүх хүний дунд ноёрхож,

Бурхан Өөрөө гэгдэх үед

Миний хаанчлал газарт бүрэн буух болно.

Чи үнэхээр Миний гэрэлд амьдардаг уу?

Үнэхээр Миний үгэн дунд амьдардаг уу?

Ирээдүйгээ боддоггүй хэн байх вэ?

Хувь заяандаа түгшдэггүй хэн байх вэ?

Зовлонгийн далай дотор тэмцдэггүй хэн байх вэ?

Чөлөөлөгдөхийг хүсдэггүй хэн байх вэ?

Газар дээрх шаргуу хөдөлмөрөөр

хаанчлалын ерөөл өгөгддөг үү?

Хүний бүх хүсэл биелж болох уу?


III

Өнөөдөр бүх хүн замаа шинээр эхэлдэг.

Тэд шинэ амьдрал эхэлсэн ч,

тэнгэр дээрх шиг амьдралыг

хэн ч газар дээр туулаагүй билээ.

Чи үнэхээр Миний гэрэлд амьдардаг уу?

Үнэхээр Миний үгэн дунд амьдардаг уу?

Ирээдүйгээ боддоггүй хэн байх вэ?

Хувь заяандаа түгшдэггүй хэн байх вэ?

Зовлонгийн далай дотор тэмцдэггүй хэн байх вэ?

Чөлөөлөгдөхийг хүсдэггүй хэн байх вэ?

Газар дээрх шаргуу хөдөлмөрөөр

хаанчлалын ерөөл өгөгддөг үү?

Хүний бүх хүсэл биелж болох уу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 25-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 359 Хүмүүс Бурханы үгэнд зүрх сэтгэлээсээ ханддаггүй

Дараах: 361 Бурханы эсрэг ов мэх хүний үйлд нэвт шингэсэн байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх