1028 Амралт дахь амьдрал

I

Амралтад амьдрах гэдэг дайн дажингүй,

бузар буртаггүй, шударга бус байдалгүй,

Сатаны үймээнгүй, Сатаны завхралгүй,

Бурханыг эсэргүүцдэггүй,

бүгд өөрийнхөө төрлийг даган

Бүтээгчийг шүтэн мөргөдөг,

тэнгэр, газар даяар амгалан амьдрал.

Энэ бол амралт дахь

амьдралын утга учир, өө, утга учир.


Бурхан амрах үед газар дээр ёрын муу зүйл,

дайсны халдлага байхаа болино;

хүн шинэ ертөнцөд орно,

Сатаны завхруулсан биш,

харин завхралаас аврагдсан

хүн төрөлхтөн болно.


Хүний амрах өдөр Бурханы ч амрах өдөр болно,

хүн амралтад орж чадаагүй учир

Тэр ч бас амралтыг алдсан.

Амралтад орно гэдэг нь

бүх зүйл хөдлөх, хөгжихөө болино гэсэн үг биш.


Бурхан ажиллахгүй гэсэн үг биш.

Хүн амьдрахаа болино гэсэн ч үг биш.

Амралтад орохын тэмдэг нь Сатан устаж,

муу үйлд нь хамссан

хорон санаатнууд шийтгүүлж,

газрын хөрснөөс арчигдаж,

Бурхан дайсангүй болох үе юм.


II

Амралтад амьдрах гэдэг дайн дажингүй,

бузар буртаггүй, шударга бус байдалгүй,

Сатаны үймээнгүй, Сатаны завхралгүй,

Бурханыг эсэргүүцдэггүй,

бүгд өөрийнхөө төрлийг даган

Бүтээгчийг шүтэн мөргөдөг,

тэнгэр, газар даяар амгалан амьдрал.

Энэ бол амралт дахь

амьдралын утга учир, өө, утга учир.


Бурхан амралтад орно гэдэг нь хүнийг аврах

ажлаа дуусгасан гэсэн үг.

Хүн амралтад ороход

бүгд Бурханы гэрэлд амьдарч,

бүрэн ерөөгдөж, Сатанаас ангид,

газар дээр хэвийн амьдарна.


Бурхан, хүн хоёр хамт амралтад ороход

хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдан,

Бурханы ажил дуусаж,

хүн Сатаны доор амьдрахаа болино.


Бурхан завгүй байхаа больж,

хүмүүс яаран гүйлдэхээ болино.

Бурхан хүн хоёр хамтдаа амралтад орно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1027 Хүн төрөлхтөн амралтад орох үе

Дараах: 1029 Амийн усан гол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх