439 Бурханыг зүрх сэтгэлдээ оруул

Зүрх сэтгэлээ чи нээх л юм бол

Бурхан орж чадна.

Зүрх сэтгэлд чинь Бурхан орох үед л чи

Бурханд юу байгаа, Тэр юу болохыг,

чамайг гэх Түүний хүслийг харж чадна.

Иймд зүрх сэтгэлээ нээ! Зүрх сэтгэлээ нээ!


I

Бурханы юм бүхэн нандин,

Түүнд юу байгаа нь эрхэмлэвээс зохистойг

чи тэр үед олж мэднэ.

Үүнтэй харьцуулахад хүмүүс, эд зүйлс,

амьдралын үйл явдлууд чинь

тэр байтугай хайртай хүмүүс чинь хүртэл

дурдахын ч хэрэггүй байна.

Чи хэчнээн жаахан, дорд гэдгийг нь харна.

Бусад бүх зүйл, бусад бүх зүйл

чиний хувьд юу ч биш байна.

Тэд чамайг татахгүй, ямар ч үнэ цэнгүй.

Бурханаас өөр, Бурханаас өөр

юу ч чамайг татахгүй.

Зүрх сэтгэлээ чи нээх л юм бол

Бурхан орж чадна.

Зүрх сэтгэлд чинь Бурхан орох үед л чи

Бурханд юу байгаа, Тэр юу болохыг,

чамайг гэх Түүний хүслийг харж чадна.

Иймд зүрх сэтгэлээ нээ! Зүрх сэтгэлээ нээ!


II

Бурханы даруу зангаас

эрхэм дээд, агуу байдлыг нь чи харна.

Бурханы хязгааргүй мэргэн ухаан,

тэвчээрийг харна,

жижиг гэж бодсон зүйлээсээ ч харна,

чиний тухай Түүний ойлголтыг,

Түүний тэсвэр, тэвчээрийг харна.

Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлнэ.

Тэр өдөр хүн төрөлхтөн

ямар бузар ертөнцөд амьдардгийг чи харж,

амьдралын үйл явдлууд, хайртай хүмүүс,

тэдний чамайг гэсэн

хайр, хамгаалал, халамжийг

дурдах ч хэрэггүй мэт чамд санагдана.

Бурхан л чиний хайртай Нэгэн,

Түүнийг чи хамгаас эрхэмлэнэ.

Зүрх сэтгэлээ чи нээх л юм бол

Бурхан орж чадна.

Зүрх сэтгэлд чинь Бурхан орох үед л чи

Бурханд юу байгаа, Тэр юу болохыг,

чамайг гэх Түүний хүслийг харж чадна.

Иймд зүрх сэтгэлээ нээ! Зүрх сэтгэлээ нээ!


III

Бурханы хайр бол үнэхээр агуу,

Түүний мөн чанар маш ариун,

Бурханд заль мэх үгүй,

ёрын муу, атаархал, тэмцэл үгүй,

зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал байдаг.

Хүмүүс Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг

хүсэн эгээрэх ёстой.

Зүрх сэтгэлээ чи нээх л юм бол

Бурхан орж чадна.

Зүрх сэтгэлд чинь Бурхан орох үед л чи

Бурханд юу байгаа, Тэр юу болохыг,

чамайг гэх Түүний хүслийг харж чадна.

Иймд зүрх сэтгэлээ нээ! Зүрх сэтгэлээ нээ!


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 438 Бурханд зүрх сэтгэлээ нээх үед

Дараах: 440 Хэвийн сүнслэг амьдралыг үргэлж хадгалах ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх