789 Бурханыг ажлаар нь дамжуулж мэдэх учиртай

I

Бурхан махбод, эгэл хүн болж,

Бурханы ажил, даалгаврыг үүрсэн хүн болжээ.

Тэгээд эгэл хүний

тэсвэрлэхгүй ажил болон зовлонг хариуцжээ.

Хүнийг аварч, нүглийг нь золин аварч,

энэ үе шатыг дуусгахаар шившиглүүлэн төлөөс төлж,

зовлонгоороо Бурхан хүнд зориулалтаа харуулжээ.

Тэгээд загалмай дээрээс хүнийг золин аварчээ.

Энэ бол бүтээгдсэн зүйлийн

төлж дийлэхгүй цус болон амиар төлсөн төлөөс билээ.

Бурханд юу байгаа, Тэр юу болох,

Бурханы мөн чанарыг Тэр эзэмшдэг тул

ийм ажил ба зовлонг үүрч чаддаг.

Түүний хийдэг зүйлийг

бүтээгдсэн ямар ч зүйл хийж чадахгүй, хийж чадахгүй.

Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх

Бурханы ажил билээ.

Түүний зан чанарын илчлэл билээ.


II

Хаанчлалын эрин үед Бурхан урьдын адилаар

дахин нэг удаа махбод болжээ.

Үгээ хэлж, Өөрт нь юу байгаа,

Өөрөө юу болохыг илэрхийлж,

хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийсээр байдаг.

Бас зан чанараа үргэлж илчилж,

Өөрийн хүслийг харуулж,

хүний мэдлэггүй, дуулгаваргүй байдлыг

тэвчин хүлцэж байдаг билээ.

Иймээс хүн бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл

Бурханы хүсэл, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг

хэзээ ч албаар нуун далдалдаггүй,

үргэлж бүгдэд нээлттэй байлгаж иржээ.

Бурханы хүсэл, Бурханы хийж байгаа зүйлийг

хүн хайхардаггүй нь бодит байдал юм.

Бурханы талаар хүн төдийлөн мэддэггүйн

жинхэнэ шалтгаан энэ билээ.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 788 Бурханы хүслийг хүмүүс огт ойлгодоггүй

Дараах: 790 Бурханы хүсэл хүн бүрт нээлттэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх