965 Бурханы зөвт зан чанарыг чи үнэхээр мэдэх үү?

1 Бурхан дараах зарчимд үндэслэн хүмүүсийн үр дүнг тодорхойлдог: Эцсийн дүнд хүмүүсийн үр дүн хувийн гүйцэтгэл болон зан авираар нь тодорхойлогдоно. Олон хүн Бурханы хүслийг ойлгодоггүй; Бурханы урьдчилан тогтоодог хүн бүр гарцаагүй аврагдах бөгөөд Бурханы урьдчилан тогтоодоггүй хүн бүр юмыг илүү сайн хийсэн ч гэсэн аврагдахгүй гэж тэд боддог. Бурхан хүмүүсийн үр дүнг гүйцэтгэл болон зан авирт нь тулгуурлан тодорхойлохгүй гэж тэд боддог. Хэрэв чи ингэж боддог бол Бурханыг ихэд буруугаар ойлгож байна. Хэрэв Бурхан үнэхээр ингэсэн бол зөвт байна гэж үү?

2 Чи Бурханы зөвт зан чанарыг харж чаддаггүй бөгөөд Бурханыг үргэлж буруугаар ойлгож, Түүний санаа зорилгыг мушгин гуйвуулдаг; энэ нь чамайг байнга гутранги, сэтгэл дундуур байхад хүргэдэг. Энэ чинь өөрийгөө хохироож байгаа хэрэг бус уу? Үнэн хэрэгтээ, чи Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, үүнд итгэлтэй байдаг уу? Бурханы үгийг тодорхойлж, үгүйсгэхийн тулд чи “Бурханы урьдчилан тогтоолт”-ыг үргэлж ашигладаг. Энэ бол Бурханыг ноцтой буруугаар ойлгож байгаа хэрэг! Чи Бурханы ажлыг огт ойлгодоггүй, Бурханы хүсэл болон уйгагүй халамж, бодол санааг нь ойлгодоггүй. Чи Бурханы санаа зорилгыг буруугаар ойлгодог ба Түүний хэлдэг зүйлд итгэдэггүй. Тэгвэл чи Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үүргээ яаж зүй зохистойгоор хэрэгжүүлж чадах юм бэ?

3 Олон хүн үнэнийг хэрэгжүүлэх юм уу зан чанараа өөрчлөхөд хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ийш тийш явж, сайн хүрэх газартай болж чадах эсэхээ, Бурхан өөрсдөд нь хэрхэн хандахыг, мөн Бурхан тэднийг Өөрийн ардууд болгон урьдчилан тогтоосон эсэхийг болон өөр цуу ярианы талаар асуухад л анхаарал хандуулдаг. Зүй зохистой ажилд оролцдоггүй энэ хүмүүс яаж мөнх амийг олж авч чадах билээ? Би одоо та нарт хатуу хэлье: Үнэнийг хэрэгжүүлдэггүй бол урьдчилан тогтоогдсон хүмүүс ч байсан эцэстээ таягдан хаягдана, харин өөрсдийгөө Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадан, үнэнийг хэрэгжүүлэхээр чадах бүхнээ хийдэг хүмүүс л амьд үлдэж, Бурханы хаанчлалд орж чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 964 Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг

Дараах: 966 Бурхан хүн бүрд зөвт ханддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх