20 Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай

I

Бурхан дэлхийд шинэ эхлэлийг авчирч,

газар дээр алдаршсан.

Эцсийн үзэсгэлэнт дүр зургаар Тэр

зүрхний тэмүүллээ илэрхийлдэг.

Түүний зүрхний хэмнэлийг дагаад

ус бүжиж, уулс дэвхэрч,

давлагаа эргийн хадыг дэлддэг.

Сэтгэлээ илэрхийлэх нь Бурханд амаргүй

Бурхан төлөвлөсөн зүйлээ хийсэн ба

үүнийг урьдчилан тогтоосон.

Энэ бол Бурханы хүмүүст харуулж,

тэдэнд амсуулахыг хүссэн зүйл.

Хаанчлалын ирээдүй үнэхээр үзэсгэлэнтэй.

Хаанчлалын Хаан бол ялагч.

Зулайнаас өлмий хүртлээ мах цусны ул мөргүй,

Тэр бүхэлдээ ариун.


II

Соломоны дуунд гардаг хайрт шиг Тэр

ариун хүмүүсээс ч үзэсгэлэнтэй,

эртний ариун хүмүүсээс эрхэм дээд.

Тэр хүн төрөлхтний дундах үлгэр жишээ.

Түүнийг хүнтэй жишимгүй,

Түүн рүү харахад ч хүн үл тэнцэнэ.

Түүний төрх, гадаад байдал,

дүрд хүрэх боломжгүй.

Хүний бодлоор сэвтээгүй бие нь

ариун алдраар туяардаг.

Зулайнаасаа өлмий хүртэл

тэнгэрийн аура, зөвт байдлаар бялхдаг.

Сэтгэл татам үнэр анхилан,

сэтгэл татам үнэр анхилан гардаг.

Хаанчлалын ирээдүй үнэхээр үзэсгэлэнтэй.

Хаанчлалын Хаан бол ялагч.

Зулайнаас өлмий хүртлээ мах цусны ул мөргүй,

Тэр бүхэлдээ ариун. Тэр бүхэлдээ ариун.

Тэр бүхэлдээ ариун.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын нууцын тухай тайлбар, 12-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 19 Хаанчлалын хаан ялгуусан билээ

Дараах: 21 Бурханы хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх