596 Чи үүргээ сахих ёстой
I
Хэрэв хүмүүс ямар ч итгэлгүй бол
энэ замаар үргэлжлүүлэх хэцүү.
Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй нийцдэггүй нь
одоо бүх хүнд тодорхой.
Бурхан олон үг айлдаж, их ажил хийсэн;
тэдгээр нь хүний үзэлтэй нийцдэггүй.
Энэ нь хүмүүсээс итгэлтэй, шийдэмгий байж,
ингэснээр туршлагаасаа харсан,
олж авсан зүйлээ сахидаг байхыг шаарддаг.
Бурхан хүмүүст юу ч хийдэг бай
тэд эзэмшдэг зүйлээ баримтлан,
Бурханы өмнө чин сэтгэлтэй байж,
эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой.
Энэ бол хүний үүрэг.
Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой.
II
Бурханд итгэх нь дуулгавартай байж,
Бурханы ажлыг туулахыг шаарддаг.
Бурхан маш их ажил хийсэн;
хүмүүсийн хувьд энэ нь
бүгд төгс болголт, цэвэршүүлэлт,
үүнээс ч илүү гэсгээлт гэж болно.
Бурханы ажлын нэг ч алхам
хүний үзэлтэй нийцэж байгаагүй.
Хүн Бурханы хатуу үгийг эдэлдэг.
Бурханыг ирэхэд хүн уур хилэн,
сүр жавхланг нь эдлэх ёстой.
Түүний үг хэчнээн хатуу байсан ч
Тэр хүнийг аварч, төгс болгохоор ирдэг.
Бурхан хүмүүст юу ч хийдэг бай
тэд эзэмшдэг зүйлээ баримтлан,
Бурханы өмнө чин сэтгэлтэй байж,
эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой.
Энэ бол хүний үүрэг.
Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой.
Бүтээлийн хувиар хүмүүс, биелүүлэх ёстой
үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд
Бурханы төлөө гэрчлэлд зогсон,
шалгалт бүрд гэрчлэх ёстой
гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө
цангинасан гэрчлэл хийх ёстой.
Ингэж байж ялагч болно, ялагч болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос шинэчлэн найруулав