77 Бурханы шүүлт зөвт, ариун байдлыг нь илчилдэг

I

Хүний нүгэл, зөвт бус байдлыг шүүж,

дуулгаваргүй байдлыг нь харааж,

шударга бус, ов мэхтэй занг нь гэсгээхийн тулд

Бурхан өнөөдөр үгээ айлдаж байна.

Хүний хэлдэг үг, хийдэг үйлдэл нь

хүсэлтэй нь нийцэхгүй бол

Бурхан бүгдийг нь шүүнэ.

Эсэргүүцлийг нь нүгэл гэж яллана.

Энэ ажил Түүний ариун байдлыг илчилнэ.

Шүүлтийн зарчмын дагуу Бурхан ярьж байна.

Хүний тэрслүү занг хараан,

үзэшгүй муухайг нь илчилж,

зөвт бус байдлыг нь шүүснээрээ

Тэр зөвт зан чанараа харуулдаг.

Бурханы ариун байдал нь зөвт зан чанар нь юм.

Та нарын завхарсан зан чанараас үүдэн

Бурхан ярьж, шүүж,

байлдан дагуулах ажил хийдэг.

Зөвхөн энэ бодитой ажил л

Бурханы ариун байдлыг эрс тодруулдаг.

Эдгээр шүүлтийн улмаас

Бурхан ариун, зөвт гэдгийг

та нар харж чадсан билээ.

Тэр ариун, зөвт учраас

та нарыг шүүж, та нар дээр

уур хилэнгээ авчирсан.


II

Хүн төрөлхтөн хэрхэн тэрслэхийг хараад,

Тэр зөвт зан чанараа илчилж чадна,

хүн төрөлхтний бузар бүхнийг хараад,

Тэр ариун байдлаа илчилж чадна.

Энэ нь Түүнийг өчүүхэн ч өөгүй

ариун Бурхан мөн гэдгийг,

Бурхан Өөрөө ариун атлаа

бузар газарт амьдардаг гэдгийг харуулдаг.

Тэр бусадтай хамт бохирдсон

энгийн хүн байсан бол,

жаахан ч гэсэн ариун байдалгүй,

ямар ч зөвт зан чанаргүй байсан бол

бузар хүмүүсийн зөвт бус байдлыг

шүүхэд Тэр огт тохирохгүй бөгөөд

хүн төрөлхтнийг бүхэлд нь шүүж ч

тохирохгүй байх байсан билээ.

Өөрөө адилхан бузар нэгэн

хүнийг яаж шүүж чадах юм бэ?

Эдгээр шүүлтийн улмаас

Бурхан ариун, зөвт гэдгийг

та нар харж чадсан билээ.

Тэр ариун, зөвт учраас

та нарыг шүүж, та нар дээр

уур хилэнгээ авчирсан.

Хүнийг шүүх эрхтэй Нэгэн бол

зөвхөн ариун Бурхан билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 76 Бүх хүн төрөлхтнийг шүүхийн тулд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болсон

Дараах: 78 Шүүлт, гэсгээлтээс нь хүний Хүүгийн дүрийг харахуй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх