208 Бурханы шүүлт бол ерөөл

I

Өө Бурхан минь! Та хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлж, хайраа илчилдэг.

Таны үг хүний уг чанарыг шүүж, илчилдэг; хэчнээн завхарсан гэдгээ би эцэст нь олж харсан.

Сатанлаг зан чанараа өөрчлөхийн тулд би Таны шүүлт, ариусгалтыг хүлээн авахыг хүсэж байна.

Шалгалтын үеэр би асар их шаналал амсдаг ч Таны үг үргэлж дотор минь байж, намайг залж чиглүүлдэг.

Сул дорой, сөрөг байх үед Таны үг надад итгэл, хүч чадлыг олонтоо өгч байсан.

Алдаж, бүдрэх үед Таны үг намайг олон удаа татаж босгосон.

Биеэ тоосон, дуулгаваргүй байхад минь Таны үг намайг олонтоо шүүж, зүрх сэтгэлийг минь сэрээсэн.

Таны үг маш эрхэм бөгөөд амийг минь хангадаг гэдгийг одоо л би харж байна.


II

Та үг айлдаж, хүн төрөлхтөнд үнэн, зам ба амийг хайрладаг.

Та хүмүүсийг шүүж, цэвэрлэн, хүмүүст амь олж авах боломж олгодог, энэ бүгд Таны ерөөл.

Үнэнийг ойлгож, завхралаа хаяснаараа бид гэрэлд амьдрах боломжтой болсон.

Таны үгийг түшээд хавчлага, бэрхшээл, шалгалт, цэвэршүүлэлт дунд бид бат зогсдог.

Унаж бүдрэх үедээ бид уйлдаг ч Таны үг биднийг тайтгаруулж, замчилдаг.

Таныг дагаж, гай зовлон, туршилтыг туулаад бид зовлон амссан ч үнэнийг олж авсан.

Зан чанар минь бага зэрэг өөрчлөгдөж, хүний төрхийг амьдран харуулдаг минь бүгд Таны нигүүлслийн ач.

Завхарсан зан чанарыг минь цэвэрлэж буй Таны шүүлт, гэсгээлтэд би талархаж байна.


III

Та бол үнэн, зам, амь, бие махбодтой болсон Бурхан ыол бодитой Бурхан.

Таны үг бүгд үнэн, бүгд бидний аминд хэрэгтэй.

Биднийг цэвэрлэж, төгс болгохын тулд Та ямар ч төлөөс төлдөг.

Даруу, нуугдмал Та хүмүүсийн дунд ажилладаг, хүн төрөлхтнийг гэх Таны хайр маш гүн гүнзгий.

Таны шүүлт бол ерөөл билээ, бид үүнийг гүнээ мэдэрсэн.

Таны хайрыг маш их эдэлсэн болохоор бид хэзээ ч хариулж чадахгүй.

Таныг дагаад зовлон амсдаг хэдий ч бид маш ихийг олж авсан.

Танаас бид үнэн ба амийг олж авсан, бид Таныг үүрд хайрлаж, Танд гэрчлэл хийнэ.

Өмнөх: 207 Би Бурханы үгээр байлдан дагуулагдсан

Дараах: 209 Шүүлт туулснаар төрсөн гэмшил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх