744 Иов Сатаныг ялсны нотолгоо

1 Иовын хэлсэн үлгэр жишээ үг нь тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа. Тэр, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай ханддаг хандлага юм. Дараа нь тэр, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд хүний санаа бодлыг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ ямар ч алдаагүй байсан ба Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг.

2 “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сүрдүүлж, шившгийг нь тарьсан, тэрийг самгардан зугтахад хүргэсэн ба цаашлаад Сатаныг гинжилж, ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг Сатанд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амийн эрч хүчийг Сатанд харуулсан.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 743 Бурханаас эмээдэг хүмүүс л нэр төртэй амьдардаг

Дараах: 745 Иовын гэрчлэл Сатаныг ялсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх