748 Иовын Бурханд итгэх жинхэнэ итгэл ба дуулгавартай байдал

I

Иов хэдэн арван жил Еховагийн үйлийг харж

Еховагийн ерөөлийг хүртсэн.

Тэдгээр ерөөл түүнийг өртэй мэт санагдуулсан,

учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй атал

тийм нигүүлсэл, агуу ерөөл хүртсэн.


Тиймээс Иов Бурханы ачийг хариулж,

Бурханы үйл, агуу байдлыг

гэрчлэх боломж олдоно гэж найдан,

дуулгавартай байдал нь туршигдаж,

итгэл нь ариусан,

Бурханд сайшаагдана гэж найдан залбирсан.


Шалгалт ирэхэд Бурхан өөрийг нь

сонссоныг мэдсэн.

Энэ боломжийг Иов юунаас ч илүү нандигнасан.

Насан туршийнх нь хүсэл биелэх байсан учир

шалгалтад хуумгай хандаж болохгүйг

мэдэж байсан.

Ийм боломж олдсон нь дуулгавартай байдал,

хүндлэл нь туршигдаж, ариусгагдана гэсэн үг,

Иов Бурханы сайшаалыг хүртэх боломжтой болж

Бурханд ойртоно гэсэн үг байлаа.


II

Ийм итгэл түүнийг илүү төгс болгож,

Бурханы хүслийг илүү сайн ойлгуулсан.

Иов бас Бурханы ерөөл, нигүүлсэлд

улам их талархдаг болж,

Бурханы үйлийг улам их магтсан.


Иов Бурханаас илүү эмээж, улам хүндэлсэн;

Бурханы хайр татам, агуу, ариун байдлыг

улам ихээр эгээрэн хүссэн.

Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан хэдий ч

итгэл үнэмшил, мэдлэг нь түргэн ахисан.


Түүний итгэл нэмэгдэж,

дуулгавартай байдал нь батжиж;

Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн.

Иовын сүнс, амь өөрчлөгдсөн хэдий ч

үүнд Иовын сэтгэл нь ханаагүй,

ахиц дэвшлээ ч удаашруулаагүй.

Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолон,

дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэр

дараагийн шалгалтыг хүлээн залбирсан.


Бурханы дараагийн шалгалтын явцад

итгэл, дуулгавартай байдал,

Бурханаас эмээх нь

дээшлээсэй гэж Иов хүсэн хүлээсэн.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 747 Иов Бурханыг хэрхэн хүндэтгэж чадсан бэ?

Дараах: 749 Бурханы ерөөлд хандах Иовын хандлага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх