750 Иов Бурханаас магтаал хүртсэний шалтгаан

I

Иов Бурханы царайг харж, үгийг нь сонсоогүй,

Бурханы ажлыг хэзээ ч биечлэн туулаагүй.

Гэхдээ Бурханаас эмээж,

шалгалтын үеэр гэрчлэл хийснийг нь

бүгд харж, бишрэн, атаархаж,

Бурхан магтаал хүртээсэн.


Иовын амьдрал гайхалтай байгаагүй;

тэр жирийн хүн.

Өдөр нь ажиллаж, шөнө амран,

ердийн байдлаар амьдарсан.

Ялгаа нь гэвэл Иов хэний ч ойлгож байгаагүй

Бурханы зам, эрх мэдэл,

дээд эрхийг ойлгож авсан.


Эгэл хүмүүсээс давсан эдгээр зүйлийг

олж авсан эхний шалтгаан нь

цэвэр зүрх сэтгэл нь Бурханых байж,

Бурханаар удирдуулсан.

Удаах шалтгаан нь түүний эрэл,

төгс төгөлдөрт тэмүүлэн,

муугаас зайлж, Бурханд хайрлагдсан,

Тэнгэрийн хүсэлд дуулгавартай байсан.


II

Иов суут ухаантай, амь бөхтэй байгаагүй,

нууц, онцгой ур чадвартай

байгаагүй ч чи түүнээс

ихэнх хүнд байдаггүй шударга зүйлд дуртай зан,

сайхан сэтгэл, үнэнч зан,

зөвт байдалд дуртай болохыг нь харна.


Иов хайр, хорслыг хооронд нь ялгадаг,

тууштай, тэсвэр хатуужилтай, угийн шударга,

бодол санаа нь нарийн нямбай байсан билээ.


Тиймээс Иов амьдралдаа

Бурханы ариун байдлыг харж,

Тэр Бурханы гайхамшиг,

агуу, зөвт байдлыг нь харсан.

хүнийг гэх Бурханы нигүүлсэл, хамгаалалт,

Бурханы нэр хүнд,

хамгийн дээд эрх мэдлийг нь харсан.


Эгэл хүмүүсээс давсан эдгээр зүйлийг

олж авсан эхний шалтгаан нь

цэвэр зүрх сэтгэл нь Бурханых байж,

Бурханаар удирдуулсан.

Удаах шалтгаан нь түүний эрэл,

төгс төгөлдөрт тэмүүлэн,

муугаас зайлж, Бурханд хайрлагдсан,

Тэнгэрийн хүсэлд дуулгавартай байсан.


Хүмүүс Иов шиг хүн чанар,

эрэл хайгуултай байвал

түүн шиг ухаарал олж аван,

Бурханы дээд эрхийн талаар

Иовтой адил ойлголт, мэдлэгтэй болж чадна.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 749 Бурханы ерөөлд хандах Иовын хандлага

Дараах: 751 Иов насан туршдаа Бурханыг мэдэхээр эрэлхийлсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх