110 Бурханы ажлын гурван үе шатны дотоод түүх
Бурханы ажлын гурван үе шатны
эхний ажлыг Сүнс хийсэн,
харин махбодоор хийгээгүй.
Гурван үе шатны эцсийн ажлыг
махбодтой Бурхан хийсэн, Сүнс биш.
I
Дунд шатны золин аврах ажлыг
бие махбод дахь Бурхан хийсэн.
Удирдлагын ажлын хамгийн чухал нь
Сатаны нөлөөнөөс хүнийг аврах.
Завхарсан хүнийг бүрэн байлдан дагуулж,
Бурханыг хүндлэх зүрх сэтгэлийг нь сэргээж,
хэвийн хүний амьдралаар амьдруулах нь
удирдлагын ажлын гол цөм билээ.
Бурханы ажлын үе шат бүр
ач холбогдол, үндэслэлтэй.
Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш,
дураараа хийдэг ч юм биш.
Тэдгээрт мэргэн ухаан бий.
Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн.
II
Бие махбод дахь Бурханы ажлын хоёр үе шат
Түүний удирдлагын ажилд маш чухал.
Эдгээр үе шатгүйгээр бүх ажил зогсох байсан.
Хүнийг аврах нь хоосон яриа болох байсан.
Энэ ажил чухал эсэх нь
хүний хэрэгцээ болон доройтол,
Сатан хэрхэн дуулгаваргүй байж,
ажилд хэрхэн саад хийхээс нь шалтгаалдаг.
Даалгаварт тохирох зөв нэгнийг
түүний гүйцэтгэсэн ажлын шинж чанар,
чухал байдалд нь үндэслэдэг.
Бурханы ажлын үе шат бүр
ач холбогдол, үндэслэлтэй.
Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш,
дураараа хийдэг ч юм биш.
Тэдгээрт мэргэн ухаан бий.
Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн.
III
Сүнсний эсвэл махбодтой Бурханы ажил ч бай
тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулдаг.
Тэр хэзээ ч ул суурьгүй ажилладаггүй.
Тэр хэзээ ч утга учиргүй ажилладаггүй.
Сүнс шууд ажиллахдаа ч
Өөрийн зорилготой байдаг.
Хүн болох үедээ Тэр бүр ч зорилготой байдаг.
Өөр яах гэж Тэр ялгамж чанараа өөрчлөх вэ?
Өөр яах гэж дорд үзэгдэн, хавчигдах вэ?
Бурханы ажлын үе шат бүр
ач холбогдол, үндэслэлтэй.
Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш,
дураараа хийдэг ч юм биш.
Тэдгээрт мэргэн ухаан бий.
Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав