316 Зүрх сэтгэлд чинь шударга бус байдал л бий

1 Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Зүрх сэтгэлд чинь зөв шударга бус байдал л байдаг учраас та нар, хэн ч байсан хамаагүй хүн бүр зальтай, шударга бус гэж бодоод, бие махбодтой болсон Бурхан ч гэсэн хэвийн хүнтэй адилаар нинжин сэтгэлгүй, өр зөөлөн хайргүй байж чадна гэж ч итгэхэд хүрдэг. Үүнээс ч илүүтэйгээр, эрхэм дээд ёс жудаг, өршөөнгүй, өр зөөлөн уг чанар тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, ёрын муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол хүмүүсийн сайн, сайхныг гэх хүсэл эрмэлзлээ даатгадаг зүйл, хүний зохиосон үлгэр домгийн нэгэн юм гэж та нар итгэдэг.

2 Та нар тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ ялгарсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд дуртайяа захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд сохор зоос ч өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэхүү тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь мэдлэгийн хүрээгээ тэлж, үнэт эрдэнэс олсон мэт санагдах боломжийг чамд олгож чадахгүй, хүсдэг зүйлийг чинь биелүүлж бүр ч чадахгүй. Тэгвэл чи яагаад Түүнийг дагадаг юм бэ? Чи иймэрхүү асуултуудыг бодож үзэж байсан уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 315 Христийн талаар үзэл өвөрлөх нь Бурханыг эсэргүүцсэн хэрэг

Дараах: 317 Хүний үг, үйл хэргийг Бурхан нууцхан ажигладаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх