991 Үг, үйлдэлдээ хэрхэн хандах вэ?
1 Чи Миний үгэнд итгэж байна уу? Залхаан цээрлүүлэлтэд итгэж байна уу? Намайг хуурч, Надаас урвадаг ёрын муу бүх хүнийг шийтгэнэ гэдэгт минь итгэдэг үү? Тэр өдөр удахгүй ирээсэй гэж чи хүсдэг үү, эсвэл дараа ирээсэй гэж хүсдэг үү? Чи шийтгэлээс үхтэлээ айдаг хүн үү, эсвэл шийтгэл хүлээх ёстой ч Намайг эсэргүүцэхийг илүүд үзэх хүн үү? Тэр өдөр ирэхэд чи баяр хөөр, инээд баясал дунд амьдрах уу, эсвэл уйлж, шүдээ хавирах уу гэдгээ төсөөлж чадах уу?
2 Чи ямархуу төгсгөлтэй тулгарна гэж найдаж байна? Чи Надад зуун хувь итгэдэг үү, эсвэл зуун хувь эргэлздэг үү гэдгээ ер нь ноцтой бодож үзсэн үү? Үйлдэл, зан авир чинь ямар үр дагавар, төгсгөлд хүргэж болохыг чи ер нь нухацтай бодож байв уу? Миний бүх үг ээлж дараалан биелээсэй гэж чи үнэхээр хүсэж байна уу, эсвэл Миний үг ар араасаа биелнэ гэхээс үхтэлээ айж байна уу?
3 Хэлсэн үгээ биелүүлэхийн тулд удахгүй явна гэдэгт минь чи итгэдэг бол үг, үйлдэлдээ хэрхэн хандах ёстой вэ? Хэрвээ чи Намайг яваасай гэж хүсдэггүй, Миний бүх үг шууд биелээсэй гэж хүсдэггүй бол ер нь яагаад Надад итгэдэг юм бэ? Чи яагаад Намайг дагаж байгаагаа үнэхээр мэдэж байна уу? Чи мэдлэгийн хүрээгээ л тэлэх зорилготой бол өөртөө ингэж төвөг удах шаардлагагүй. Хэрвээ ерөөгдөж, айсуй гамшгаас мултрахын төлөө бол чи яагаад биеэ авч явах байдалдаа санаа зовохгүй байгаа юм бэ? Миний шаардлагыг биелүүлж чадах эсэхээ өөрөөсөө яагаад асуухгүй байгаа юм бэ? Хожмын ерөөлийг хүртэх эрхтэй эсэхээ өөрөөсөө яагаад асуухгүй байгаа юм бэ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2”-оос шинэчлэн найруулав