160 Бодитой Бурханыг хэрхэн мэдэх тухай

1 Бодитой Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Бодитой Бурханыг Сүнс, Хүн болон Үг бүрдүүлдэг бөгөөд энэ бол бодитой Бурханы Өөрийн жинхэнэ утга учир юм. Бодитой Бурханы талаарх мэдлэг нь, Түүний үгийг мэдэж, туулах, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмуудыг болон Бурханы Сүнс махбодод хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Түүнчлэн махбод дахь Бурханы үйлдэл бүрийг Сүнс удирддаг бөгөөд Түүний хэлсэн үг бол Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэх явдал ч бас үүнд багтдаг. Тиймээс, бодитой Бурханыг мэдэхийн тулд Бурхан хүн чанар болон бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх нь хамгийн чухал; энэ нь эргээд, бүх хүний холбогддог Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.

2 Сүнсний илэрхийллийн талууд юу вэ? Бурхан заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч аль ч тохиолдолд Сүнс захирч байдаг. Сүнсээр удирдуулахад хоёр хэсэг бий: Нэг хэсэг нь Түүний хүн чанар дахь ажил, нөгөөх нь бурханлаг чанарын ажил юм. Үүнийг чи тодорхой мэдэх ёстой. Сүнсний ажил нөхцөл байдлаас хамааран янз бүр байдаг: Түүний хүн чанарын ажил шаардлагатай үед Сүнс энэхүү хүн чанарын ажлыг чиглүүлдэг, харин бурханлаг ажил нь шаардлагатай үед үүнийг хэрэгжүүлэхээр бурханлаг чанар нь шууд гарч ирдэг. Бурхан махбодоор ажиллаж, махбодоор илэрдэг учраас хүн чанар, бурханлаг чанарын аль алинд ажилладаг.

3 Бурхан махбодоор илэрнэ гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг, ажил Түүний хэвийн хүн чанар болон Бурханы махбод болсон биеэр хийгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс хүн чанарын ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ бол бодитой Бурхан махбодоор гарч ирэхийн ач холбогдол билээ. Бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгддэг, ингэснээр хүмүүс Тэр бол тод томруун, амьд, үнэн бодитой гэдгийг харж чадна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 159 Христийн хүн чанарыг Бурханы бурханлаг чанар удирддаг

Дараах: 161 Христэд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдлын үндэс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх