561 Уг чанараа хэрхэн шинжлэх вэ

1 Одоо уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг.

2 чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний мөн чанар, завхралыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 560 Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ

Дараах: 562 Өөрийн бодол, үзэл санааг мэдэх нь чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх