706 Хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг Бурхан хэрхэн хэмждэг вэ

1 Зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй бөгөөд үнэнийг ойлгомогцоо чи орчин нөхцөл болгонд хэрэгжүүлээд байж чаддаггүй. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Олон хүн, үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлсэн гэж итгэдэг. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна.

2 Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 705 Зан чанарын өөрчлөлт л жинхэнэ өөрчлөлт юм

Дараах: 707 Зан чанарын өөрчлөлт нь бодит амьдралаас салшгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх