108 Бурханд итгэх хэчнээн баясалтай

Нэгэнтээ бид бузартаж, доройтож явсан,

эцэг эхээ зовоож, багш нарыг залхаадаг байсан.

Одоо итгэгч бид Бурханы хамт үнэн замаар явдаг.

Үнэнийг эрж, Бурханы үгийг хэрэгжүүлснээр бид тод гэрэлтдэг.

Залуучууд бид бол шинэ үеийнхэн.

Бурханы хайр, ерөөлийг хүртсэн бид баясалтай.

Бурханы хайр, ерөөлийг хүртсэн бид баясалтай.


I

Бид одоо сүүлийн үеийн чиг хандлага дагаж,

шөнийн цэнгээний газрын гял цал байдлыг эрдэггүй,

бардам сайрхуу байхаар чармайдаггүй,

махан биеийн таашаалын төлөө тэмцдэггүй.

Бид мөнгөнд зовдоггүй, тоглоомд донтдоггүй,

хайр сэтгэл хөөцөлдөж, тачаал дунд амьдардаггүй.

Хуурамч мэдлэг эрдэггүй, дураараа авирладаггүй.

Дуу хоолойг нь сонсоод, Бурханы өмнө бид эргэн ирсэн.


II

Бурханы үгийн үнэнд ухаан бодол маань цэлмэж,

хайр татам, сайхан, муухай, завхарсан гэж юу болохыг мэддэг.

Түүний үг биднийг цэвэрлэж, ёрын муугаас хамгаалдаг.

Түүний үнэнийг авсан бид зөв замаар явдаг.

Өдөр бүр Бурханы үгийг уншиж, үнэнийг хуваалцан,

өнөөдөр бид чуулганы амьдралаар амьдарч байна.

Өсөхөд маань Бурханы шүүлт бидэнтэй хамт,

Бурханы үгийн засалт, харьцалт ч бидэнтэй хамт.

Уйлж, гашуудан, бүтэлгүйтэж, доройтсон биднийг

цаг тухайд Бурханы үг гэгээрүүлдэг.

Бурханы үгийн гэрлийн ачаар

үнэнийг бид ойлгон, одоо чөлөөлөгддөг.


III

Инээд хөөр, уухайгаар бид бүгд Бурханыг магтдаг,

Бурхантай ярилцаж, хамт амьдрахдаа баярладаг.

Үнэнч байж, Бурханаар хайрлуулах гэсэн бид

цайлган, цовоо, амар амгалан байдаг.

Бурханыг бид бүгд гэрчлэн, тунхагладаг.

Өө! Тийм ээ, сэтгэл маань аз жаргал, эрх чөлөөтэй.

Бурхантай бид нүүр тулан уулзаж, Түүний хайрыг мэдэрсэн.

Үнэн гэгч нандин зүйл амьдралд маань шинэ зорилго өгдөг.

Өө! Тийм ээ, үнэн, зам, амийг бидэнд өгсөн

Төгс Хүчит Бурханд талархъя.

Төгс Хүчит Бурхан хамгийн хайр татам;

залуучууд бид Түүнийг үргэлж магтана!

Одоо итгэгч бид Бурханы хамт үнэн замаар явдаг.

Үнэнийг эрж, Бурханы үгийг хэрэгжүүлснээр бид тод гэрэлтдэг.

Залуучууд бид бол шинэ үеийнхэн.

Бурханы хайр, ерөөлийг хүртсэн бид баясалтай.

Бурханы хайр, ерөөлийг хүртсэн бид баясалтай.

Өмнөх: 107 Гэрэл гэгээтэй замаар Христийг дага

Дараах: 109 Шинэ хүний амьдрал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх