851 Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ

Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал

сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.

Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч

тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт

бид гайхаж биширч эхэлдэг.


I

Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн,

Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг.

Гэмгүй ариун хүн амар жаргалтайгаар

Бурханы хараан дор амьдарч, Бурхан түүнд санаа тавин,

хүн Түүний жигүүр дор ивээгддэг.

Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь

Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг.


II

Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа,

Бурхан тэднийг хариуцсан.

Түүний тэр хариуцлага юу байв?

Хүний төлөө санаа тавин, хүнийг хамгаалах байсан.

Хүн Түүнд дуулгавартай байж, Хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг.

Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд

хүсдэг зүйл юм.


III

Эхний хүслийнхээ дагуу Бурхан хүнд ийн айлджээ:

“Цэцэрлэгийн бүх модны жимсийг чи идэж болно.

Гэвч сайн мууг мэдүүлэгч, модны жимсийг огт идэж болохгүй.

Учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!”

Энэ энгийн үгс Бурханы хүслийг илэрхийлж,

Тэр аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулах болсон гэдгийг харуулдаг.


IV

Энэ энгийн үгс бидэнд Бурханы сэтгэлийг харуулдаг.

Түүний зүрхний гүнд хайр халамж, санаа тавьсан зүйл байна уу?

Бурханы хайр харагдаж бас мэдрэгддэг.

Хэрэв чи ухаант хүн бол, хэрэв чи зүрхтэй бол

энэ дулаан хайр халамжийг мэдэрнэ.

Чи аз жаргалаар ерөөгдсөнөө мэдрэх болно.


V

Эдгээр зүйлсийг мэдэрхээрээ чи Бурханд яаж хандах вэ?

Чи Түүнтэй холбогдохыг хүсэж байна уу?

Хүндэтгэн хайрлахгүй гэж үү?

Зүрх сэтгэлээрээ чи Түүнд ойртох уу?

Энэ бүхнээс Бурханы хайр хүнд ямар чухал болох нь харагдаж байна.

Гэвч үүнээс хавьгүй чухал зүйл бол

хүн Бурханы хайрыг мэдэрч, ойлгож чадаж байгаа нь юм.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 850 Бурханы үнэн бодит байдал бахайр татам байдал

Дараах: 852 Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх