256 Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ

I

Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө

чи үүргээ гүйцэтгэж эхэлдэг.

Бурханы тосолгоо хийгээд төлөвлөгөөгөөр

чи үүргээ хүлээн авч,

амьдралын аян замаа эхэлдэг.

Чамд ямар ч далд шалтгаан байсан,

аян зам чинь ямар ч байсан,

тэнгэрт буй зохион байгуулалт болон

зохицуулалтаас

хэн ч зугтаж чадахгүй.

Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.

Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л

ийм ажил хийх чадвартай.

Хэн ч зугтаж чадахгүй.

Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.

Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л

ийм ажил хийх чадвартай.


II

Хүн оршин бий болсноос хойш

Бурхан Өөрийн ажилд тууштай байж,

энэ ертөнцийг удирдаж,

бүх зүйлийн өөрчлөлт, хөдөлгөөнийг чиглүүлдэг.

Бүх зүйлийн адил хүн ч бас

амтат тэжээл, бороо хийгээд шүүдрийн дуслыг

Бурханаас чимээгүй,

өөрийн мэдэлгүй хүлээн авдаг.

Бүх зүйлийн адил хүн ч бас өөрийн мэдэлгүй

Бурханы гарын зохицуулалт дор амьдардаг.

Хүний сэтгэл, сүнс нь Бурханы гарт бий.

Хүний бүхий л амьдрал Бурханы нүдний өмнө бий.

Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран,

алив хийгээд бүх зүйл,

амьд, үхсэн алин боловч

Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж,

шинэчлэгдэж, мөн үгүй болж байдаг.

Ингэж Бурхан бүх зүйлийг захирдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 255 Бүхнийг Захирагч Нэгэн

Дараах: 257 Бүх бүтээлийн амь Бурханаас ирдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх