980 Бурханы шаардлагаас та нар хэр дулимаг вэ?

1 Та нар юу гэж итгэх нь хамаагүй, Миний хэлдэг, хийдэг зүйлс та нар дээр Бурханы санаа зорилгын талаарх ойлголтыг чинь сайжруулж, Тэр юу бодож байгаа, юу биелүүлэхийг хүсдэг, ямар хүнийг таалдаг, юуг жигшдэг, юуг үзэн яддаг, ямар төрлийн хүнийг олж авахыг хүсдэг, ямар төрлийн хүнийг зэвүүцэн голдог талаарх та нарын ойлголтыг нэмэгдүүлэх гэсэн юм. Тэдгээр нь та нарын оюун санааг саруул болгож, та нарын нэг бүрийн чинь үйлдэл, бодол Бурханы шаардсан стандартаас чухам хэр хол хадуурсан талаар тодорхой ойлголт өгөхийн тулд юм.

2 Та нар маш урт удаан хугацаанд итгэж, маш их номлол сонссон боловч эдгээр нь та нарт хамгийн их дутагдаж байгаа яг тэр зүйлсюм. Та нар бүх үнэнийг дэвтэртээ тэмдэглэж, өөрөө чухал гэж итгэдэг зарим зүйлээ зүрх сэтгэлдээ цээжилж, тогтоосон, мөн хэрэгжүүлэлтийнхээ үеэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд эдгээрийг ашиглаж, хэрэгтэй үедээ үүнийгээ ашиглаж, өмнө чинь байгаа хүнд хэцүү цаг үеийг туулахын тулд үүнийгээ ашиглаж, эсвэл амьдрах хугацаандаа эдгээр зүйлийг өөрийнхөө араас зүгээр л дагуулахаар төлөвлөдөг.

3 Яаж хийх чинь хамаагүй, та нар үүнийг хийж л байгаа бол энэ нь тийм ч чухал биш. Тэгвэл юу маш чухал юм бэ? Хэрэгжүүлж байхдаа хийж байгаа бүхэн чинь, үйл хэрэг бүр чинь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэх, чиний бүх үйлдэл, бүх бодол, хүрэхийг хүсдэг үр дүн, зорилго чинь Бурханы хүсэлд нийцэж, Түүний шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн Бурхан тэдгээрийг сайшааж байгаа эсэхийг чи сэтгэлийнхээ гүнд үнэхээр баттай мэдэж байх ёстой. Эдгээр нь маш чухал зүйл юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 979 Хүний үйл хэргийг Бурхан юу гэж боддог вэ?

Дараах: 981 Хүмүүс гэрэл гэгээтэй замыг олж авна гэж Бурхан найддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх