406 Итгэл чинь яг ямар вэ?

I

Зүрх сэтгэлд чинь хүсэл, мөнгө л байдаг.

Оюун ухаанд чинь материаллаг хүсэл л байдаг.

Та нар өдөр бүр Бурханаас яаж авахаа тооцдог.

Та нар өдөр бүр олж авсан

эд баялаг, зүйлээ тооцдог.

Та нар өдөр бүр илүү их ерөөл

бууж ирэхийг хүлээн,

ингэснээр илүү их ерөөл авч, эдлэх болно.

Та нар илүү өндөр стандартын зүйлс

эдлэхийг хүсдэг.

Та нар өдөр бүр илүү их ерөөл

олж авахыг л хүлээдэг.

Ам чинь заль мэх, бузар булай,

урвалт, биеэ тоосон зангаар дүүрсэн.

Бурханд хандсан үгс чинь хуурмаг, ариун бус;

Түүний үгийг туулахдаа

Бурханд захирагдах үгийг хэлдэггүй.

Иймээс итгэл чинь ямар вэ?


II

Бодол санаанд чинь үргэлж байдаг нь

Бурхан биш, Түүнээс ирдэг үнэн ч биш,

нөхөр, эхнэр, үр хүүхдүүд чинь,

идэж, өмсдөг материаллаг зүйлс чинь л байдаг.

Та нар илүү их таашаал авах арга л боддог.

Гэдэс чинь цатгалан ч та нар цогцос биш үү?

Гаднаа хэчнээн сайхан гоёсон ч

алхаж яваа амьгүй цогцос биш гэж үү?

Ам чинь заль мэх, бузар булай,

урвалт, биеэ тоосон зангаар дүүрсэн.

Бурханд хандсан үгс чинь хуурмаг, ариун бус;

Түүний үгийг туулахдаа

Бурханд захирагдах үгийг хэлдэггүй.

Иймээс итгэл чинь ямар вэ?


III

Та нар ходоодныхоо төлөө үсээ цайтал

шаргуу зүтгэдэг ч

Түүний ажлын төлөө ширхэг үс ч золиослодоггүй.

Та нар үргэлж завгүй байж,

махан бие, хөвгүүд, охидынхоо төлөө

тархиа гашилгадаг ч

Бурханы хүслийн төлөө

хэн нь ч санаа зовниж, сэтгэл түгшдэггүй.

Та нар Бурханаас юу олж авна

гэж найдсаар байна вэ?

Ам чинь заль мэх, бузар булай,

урвалт, биеэ тоосон зангаар дүүрсэн.

Бурханд хандсан үгс чинь хуурмаг, ариун бус;

Түүний үгийг туулахдаа

Бурханд захирагдах үгийг хэлдэггүй.

Иймээс итгэл чинь ямар вэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 405 Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж энэ үү?

Дараах: 407 Олон жилийн итгэлээс чи юм олж авсан уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх