358 Бурхан хэрхэн гуниглахгүй байх билээ

I

Хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун,

аагтай амт бүрийг Бурхан амталсан.

Тэр салхиар ирж, борооноор буцдаг.

Гэр бүлийн хавчлага,

амьдралын эрээн бараан,

бие махбодоос хагацахын шаналлыг ч Тэр туулсан.

Бурхан газар дээр ирэх үед, туулсан зовлонгоос нь болж

Түүнийг угтан авахын оронд

Бурханы сайн санаанаас хүн “эелдгээр” татгалзсан.

Үүнээс болж Тэр зовж, гуниглахгүй байж

яахин чадах билээ?


II

Ийм төгсгөлийн төлөө л

Бурхан махбод болсон гэж үү?

Яагаад хүн Бурханыг хайрладаггүй юм бэ?

Яагаад хайрыг нь үзэн ядалтаар хариулдаг юм бэ?

Бурхан ингэж зовох ёстой гэж үү?

Бурхан газар дээр ирэх үед, туулсан зовлонгоос нь болж

Түүнийг угтан авахын оронд

Бурханы сайн санаанаас хүн “эелдгээр” татгалзсан.

Үүнээс болж Тэр зовж, гуниглахгүй байж

яахин чадах билээ?


III

Бурханы газар дээрх зовлонгоос болж

Хүмүүс өрөвдөн нулимс урсгасан.

Түүний золгүй явдлыг гоочлон гомдоллосон.

Гэвч Бурханы зүрх сэтгэлийг хэн үнэхээр мэдсэн бэ?

Бурхан газар дээр ирэх үед, туулсан зовлонгоос нь болж

Түүнийг угтан авахын оронд

Бурханы сайн санаанаас хүн “эелдгээр” татгалзсан.

Үүнээс болж Тэр зовж, гуниглахгүй байж

яахин чадах билээ?


IV

Хэн Бурханы мэдрэмжүүдийг ухамсарлаж чадах вэ?

Хүн нэгэнтээ Бурханыг гэсэн гүнзгий сэтгэлтэй байж,

Зүүдэндээ Түүнийг үргэлж хүсэн хүлээсэн.

Гэвч газар дээрх хүмүүс,

тэнгэр дэх Түүний хүслийг яаж ойлгож чадах билээ?

Бурхан газар дээр ирэх үед, туулсан зовлонгоос нь болж

Түүнийг угтан авахын оронд

Бурханы сайн санаанаас хүн “эелдгээр” татгалзсан.

Үүнээс болж Тэр зовж, гуниглахгүй байж

яахин чадах билээ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 31-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 357 Хэн ч Бурханы хүслийг ойлгодоггүй

Дараах: 359 Хүмүүс Бурханы үгэнд зүрх сэтгэлээсээ ханддаггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх