321 Үгийг нь хаядаг хүмүүсийг Бурхан яахан уучлах билээ?

1 Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис ханддаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм маягаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрийг чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр үзэж чадах байсан уу?

2 Ариун хүмүүсээр эдлүүлэхийн тулд Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар яаж ийм харгис цэвдэг байж, сайны зам болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг байж чадна вэ? Эдгээр амийн үгэнд Би ёрын муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Миний тэвчээр ёрын муу үйлийн чинь төлөө бэлтгэгдсэн ба тэр өдрийн гэсгээлтийн чинь төлөө оршдог. Намайг тэсгэл алдах үед уур хилэнт шүүлт амсах хүмүүс нь та нар бус уу?

3 Бүх зүйл Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Тэнгэрийн дор Надад ингэж дуулгаваргүй хандахыг чинь Би яаж зөвшөөрч чадах билээ? Ирнэ гэгдэж байсан атлаа хэзээ ч ирээгүй Мессиатай уулзсан учраас та нарын амьдрал маш хэцүү байх болно. Та нар Түүний дайснууд биш үү? Есүс та нарын анд нөхөр байсан ч та нар Мессиагийн дайсан юм. Та нар Есүстэй анд нөхөр ч гэсэн, ёрын муу үйл чинь жигшүүрт хүмүүсийн савыг дүүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Та нар Еховатай маш ойр дотно байдаг ч ёрын муу үг чинь Еховагийн чихэнд хүрч, уур хилэнг нь бадраасан гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр яаж чамтай ойр дотно байж, муу үйлээр дүүрэн савыг чинь шатаахгүй байж чадах юм бэ? Тэр яаж чиний дайсан биш байх юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 320 Үг яриа, үйл хэрэг чинь Бурханы нүдэнд бузар байдаг

Дараах: 322 Бурхан хүнээс юу олж авдаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх