747 Иов Бурханыг хэрхэн хүндэтгэж чадсан бэ?

I

Иов Бурханыг хэзээ ч хараагүй,

Бурханы сургаалыг сонсоогүй боловч

зөвхөн сайрхаж, тахил өргөх тухай ярьж,

гүн онол ярьдаг хүмүүсийг бодвол

Иов өөрөө болон зүрх сэтгэл нь

Бурханд нандин байсан;

тэр хүмүүс хэзээ ч Бурханыг үнэхээр мэдээгүй,

хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй.


Иов Бурханыг хэрхэн хүндэтгэж чадсан бэ?

Иовын зүрх сэтгэл цэвэр,

Бурханаас нуугдаагүй байсан.

Хүн чанар нь шударга, зөөлөн сэтгэлтэй байсан.

Иов шударга ёс, эерэг зүйлсийг хайрласан.

Тийм л хүн Бурханы замыг дагаж,

Бурханаас эмээн муугаас зайлж чадах байсан.


II

Тийм хүн Бурханы дээд эрхийг харж,

Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харж чадсан.

Бурханы дээд эрх, зохицуулалтад

дуулгавартай байж чадсан.

Тийм л хүн Бурханы нэрийг

үнэхээр магтаж чадсан.

Учир нь тэр Бурхан өөрийг нь

ерөөх эсэхийг огт хардаггүй,

Бурхан өөрт нь гай гамшиг

авчрах эсэхийг ч хардаггүй.


Бүх зүйлийг Бурханы гар захирч байдаг учраас

хүн санаа зовох нь мунхаглалын шинж,

хүн санаа зовох нь мэдлэггүй, бодлогогүй байдал,

Бурханы дээд эрхэд эргэлздэгийн

шинж гэдгийг Иов мэдэж байсан.

Энэ бол Бурханыг хүндэлдэггүйн шинж.

Иовын мэдлэг нь Бурханы яг хүсэж байсан зүйл.


Иов Бурханыг хэрхэн хүндэтгэж чадсан бэ?

Иовын зүрх сэтгэл цэвэр,

Бурханаас нуугдаагүй байсан.

Хүн чанар нь шударга, зөөлөн сэтгэлтэй байсан.

Иов шударга ёс, эерэг зүйлсийг хайрласан.

Тийм л хүн Бурханы замыг дагаж,

Бурханаас эмээн муугаас зайлж чадах байсан.


III

Иов Бурханы ажлыг үзэж туулаагүй,

Түүний царайг харж, үгийг нь сонсоогүй.

Бурханд хандах Иовын хандлага

өөрийнх нь хүн чанар,

одоогийн хүмүүсийн эзэмшээгүй

эрэл хайгуулын үр дүн билээ.

Тиймээс, “төгс агаад шулуун шударга түүн шиг хүн

газар дээр нэг ч үгүй” гэж Бурхан хэлсэн.


Иов Бурханыг хэрхэн хүндэтгэж чадсан бэ?

Иовын зүрх сэтгэл цэвэр,

Бурханаас нуугдаагүй байсан.

Хүн чанар нь шударга, зөөлөн сэтгэлтэй байсан.

Иов шударга ёс, эерэг зүйлсийг хайрласан.

Тийм л хүн Бурханы замыг дагаж,

Бурханаас эмээн муугаас зайлж чадах байсан.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 746 Иовын зөв шударга үйл хэрэг Сатаныг ялсан

Дараах: 748 Иовын Бурханд итгэх жинхэнэ итгэл ба дуулгавартай байдал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх