185 Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн хардаг вэ

I

Хүний нүгэлт амьдралыг хараад Есүс

тэднийг зовлонгоос нь чөлөөлөх

хүслээр зүрх сэтгэл нь дүүрсэн.

Загалмай дээр нүглийг нь үүрэх ёстой болсон.

Энэ нь хүмүүстэй хамт амьдарч, нүгэл дундах

гасланг нь мэдэрсний дараа

Есүст төрсөн бодол.

Бие махбодтой Бурханд

бүх хүнийг гэх ийм хүсэл байсан,

энэ нь ердийн мөнх бус хүнд

байдаг зан чанар мөн үү?

Тэр хүнийг үргэлж бурханлаг нүдээр,

Бүтээгч хэмээх Өөрийн

байр суурийн өндрөөс харна.

Тэр хүнийг үргэлж

Бурханы мөн чанараар харна,

жирийн, ялзарсан хүний нүдээр харахгүй.


II

Бурхан гаднаа хүний дүр төрхийг авч,

мэдлэгийг нь сурч, хэлээр нь ярин,

Өөрийн бодлыг хүний аргаар илэрхийлдэг ч

хүн төрөлхтнийг хүнээс өөрөөр хардаг.

Юмны мөн чанарын талаарх

Бурханы үзэл бодол

ялзарсан хүн төрөлхтнийхтэй адилгүй.

Түүний өнцөг, зогсож буй өндөр нь

ямар ч ялзарсан хүн хүрэх аргагүй билээ.

Тэр хүнийг үргэлж бурханлаг нүдээр,

Бүтээгч хэмээх Өөрийн

байр суурийн өндрөөс харна.

Тэр хүнийг үргэлж

Бурханы мөн чанараар харна,

жирийн, ялзарсан хүний нүдээр харахгүй.


III

Учир нь Бурхан Өөрөө үнэн,

Түүний махбод Бурханы мөн чанарыг агуулдаг,

Түүний бодол, хүн чанараар

илэрхийлэгдсэн зүйлс үнэн билээ.

Түүний махбод хэчнээн дорд,

хүмүүс яаж ч басамжилсан хамаагүй,

Түүний хүнд хандах бодол, хандлагыг

хэн ч дуурайж, эзэмшиж чадахгүй.

Тэр хүнийг үргэлж бурханлаг нүдээр,

Бүтээгч хэмээх Өөрийн

байр суурийн өндрөөс харна.

Тэр хүнийг үргэлж

Бурханы мөн чанараар харна,

жирийн, ялзарсан хүний нүдээр харахгүй.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 184 Сатаныг ялж, хүнийг аврахын тулд Бурхан махбод болсон

Дараах: 186 Бие махбодтой болсон Бурханаар дамжуулан хүн Бурханыг илүү сайн ойлгож чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх