255 Бүхнийг Захирагч Нэгэн

I

Сансар огторгуйн өргөн уудамд

тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж,

ахин дахин давтагдах амьдралын хуулийг дагаж,

үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг.


Нас барагсад амьд хүмүүсийн түүхийг авч одон,

амьд хүмүүс нас барагсадтай адил

эмгэнэлт түүхийг давтдаг.

Тиймээс хүн төрөлхтөн

өөрийн эрхгүй өөрсдөөсөө асуудаг:

Бид яагаад амьдарч, яагаад үхэх ёстой юм бэ?

Энэ дэлхийг хэн захирдаг вэ?

Энэ хүн төрөлхтнийг хэн бүтээсэн юм бэ?

Хүн төрөлхтнийг үнэхээр

Байгаль Эх бүтээсэн гэж үү?

Хүн төрөлхтөн үнэхээр

хувь тавилангаа удирддаг гэж үү?


II

Хүн төрөлхтөн орчлон ертөнцийн

бүх зүйлийн Захирагч хэн гэдгийг мэдэхгүй,

хүн төрөлхтний эхлэл болон

ирээдүйг бүр ч мэддэггүй.

Хүн аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг.

Хэн ч үүнээс зугтаж, үүнийг өөрчилж чадахгүй,

учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт

мөнхийн мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий.


III

Тэр бол хүнд хэзээ ч харагдаагүй Нэгэн,

хүн төрөлхтний хэзээ ч мэдээгүй,

оршин тогтнолд нь хэзээ ч итгээгүй Нэгэн,

гэсэн ч Тэр хүн төрөлхтний

өвөг дээдэст амьсгал үлээж,

хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн.

Тэр хүний оршихуйг ханган, тэтгэгч, чиглүүлэгч.

Хүн амьдралаа Түүнд л найддаг.


Тэр бүх зүйлийг захирч,

орчлонгийн амьд бүхнийг захирдаг.

Тэр дөрвөн улирлыг хянаж,

салхи, хяруу, цас, бороог дууддаг.

Хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч,

шөнийг авчирдаг.

Тэр тэнгэр, газрыг дэлгэж,

уулс, нуур, гол мөрөн болон

тэдгээрийн доторх зүйлсээр хүнийг хангадаг.


IV

Түүний үйл, хүч чадал хаа сайгүй байдаг,

Түүний мэргэн ухаан, эрх мэдэл

хаа сайгүй байдаг.

Эдгээр хууль дүрэм бүр

Түүний үйлийн биелэл бөгөөд

тус бүрдээ Түүний мэргэн ухаан,

эрх мэдлийг илчилдэг.

Дээд эрхээс нь хэн чөлөөлөгдөж чадах вэ?

Зохицуулалтаас нь салж чадах хэн байна вэ?

Бүх зүйл Түүний харцан дор оршиж,

бүх зүйл Түүний дээд эрхийн дор амьдардаг.

Түүний хийдэг үйл хэрэг, агуу хүч чадал нь

Тэр үнэхээр оршин тогтнож,

бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн

хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэдэг.


V

Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор

амьдарч, нас бардаг.

Хүн Бурханы удирдлагын төлөө амьдарч,

Бурханы удирдлагын төлөө нүд аньж,

ахин дахин ирж, буцдаг.

Энэ бүхэн нь Бурханы дээд эрх,

зохицуулалтын хэсэг.

Бурханы удирдлага хэзээ ч зогсдоггүй,

үргэлж урагшилдаг.

Тэр хүнд оршин буйгаа мэдүүлэн,

тэднийг дээд эрхэндээ итгүүлж, үйлээ харуулан,

Өөрийн хаанчлалд буцаан аваачна.

Энэ бол Түүний төлөвлөгөө,

олон мянган жилийн турш

хийсээр буй ажил нь билээ.

Энэ бол Түүний төлөвлөгөө,

олон мянган жилийн турш

хийсээр буй ажил нь билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 254 Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?

Дараах: 256 Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх