247 Өө Бурхан минь, зүрх сэтгэл минь аль хэдийн Таных болсон
I
Өө Бурхан минь, Таны үг бүгд үнэн. Таны үгийн илчлэл надад өөрийгөө тодорхой харах боломж олгосон.
Танд хайртайгаа зарлаж, Танд өөрийгөө зориулж, Таны төлөө аливааг орхисон ч энэ бүхэн ерөөл, титэм хүртэхийн төлөө байжээ.
Зүрх сэтгэлдээ би туйлын их харуусдаг, Тантай наймаа хийх нь үнэхээр жигшүүртэй.
Таны шүүлт, гэсгээлт намайг ариусгаж, итгэлээс минь хольцыг нь арилгасан.
Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэл аль хэдийн Танд харьяалагддаг. Одоо би Таны зөвт зан чанарыг мэднэ.
Таны эелдэг үг зүрх сэтгэлд минь сийлэгддэг. Таныг би үүрд хайрлахыг хүснэ.
II
Өө Бурхан минь, Таны бүх үг үнэн. Та л намайг үгээрээ ариусгаж, авардаг.
Хэтэрхий зөрүүд, тэрслүү болохоор би маш их цээрлүүлэлт сахилгажуулалт, засалт харьцалт туулсан.
Зүрх сэтгэл минь дээд зэргээр шаналж байсан ч Таны хайр хэчнээн бодитой болохыг туулж мэдэрсэн.
Шүүгдээд би дуулгавартай байж сурсан, Таны хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэхийг л би хүснэ.
Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэл аль хэдийн Танд харьяалагддаг. Зөвт байдал тань үнэхээр бодитой, хайр татам.
III
Өө Бурхан минь, Таны бүх үг үнэн. Таны үг бол миний амьдралын үндэс.
Хавчлага, бэрхшээл, шалгалт, цэвэршүүлэлтийн үеэр Таны үг үргэлж надтай хамт байдаг.
Хэцүү бэрх он жилүүд сайхан дурсамж үлдээсэн; хайр татам байдал тань үргэлж сэтгэлд минь байдаг.
Таны үг итгэлийг минь төгс болгосон; дахин хэзээ ч би хулчийж, шантрахгүй.
Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэл аль хэдийн Танд харьяалагддаг. Та л хамгийн сайн, хамгийн үзэсгэлэнтэй.