262 Төгс Хүчитийн санаа алдахыг чи сонссон уу?

I

Үүрийн цолмон үүрээр зүүн зүгт манддаг.

Энэ бол чимээгүй тэнгэрийг гэрэлтүүлж,

хүмүүсийн зүрхэн дэх

бөхсөн гэрлийг асаасан шинэ од.

Тиймээс тэд ганцаардаж,

харанхуйд байхаа больсон.

Гэвч чи л шөнөөр унтсаар үлдэж,

чимээ сонсож, гэрлийг харалгүй,

шинэ зүйл эхэлж байгааг ч анзаардаггүй—

шинэ эрин үе, шинэ тэнгэр, газар ирж байна.

Учир нь “эцэг” чинь чамд цаг эрт, гадаа хүйтэн,

одоо гарвал илд нүдийг чинь сүлбэнэ гэж хэлдэг.

Тэр чамаас ахмад, чамайг үнэхээр хайрладаг тул

чи эцгийнхээ хэлсэнд итгэдэг.


II

Ийм хайр, зөвлөгөө гэрлийг үгүйсгэхэд хүргэдэг.

Дэлхийд үнэн байдаг эсэхийг чи тоохгүй.

Төгс Хүчитээр авруулж,

гэрэл харна гэж найдалгүй,

байгаа байдалдаа сэтгэл чинь ханадаг.

Чиний нүдээр, сайхан зүйл байх боломжгүй,

хүний маргааш, ирээдүй сүйрч, алга болсон.

Чи эцгийгээ чанга тэврэн,

хамт зовж байгаадаа баярлан

аян замын хамтрагч, зүг чигээ алдахаас айна.

Өөр өөр үүргийг тууштай,

аймшиггүй биелүүлэгчдийг

өргөн уудам, будант дэлхий олноор бий болгожээ.

Яагаад бүтээгдсэнээ мэдэхгүй хөшүүн хүмүүс,

үхлээс ч айдаггүй олон “дайчныг” бүтээжээ.


III

Бурхан маш их шаналсан хүн төрөлхтнийг хардаг.

Зовсон хүмүүсийн уйлааныг сонсдог.

Арга мөхөс, ичгүүргүй байдлыг нь хардаг,

аврал алдсан айдсыг нь мэдэрдэг.

Хүн Түүний халамж, ажиглалтаас татгалзан,

өөрсдийн замаар явдаг.

Дайсантайгаа гашуун далайгаас

амтлахыг илүүд үздэг.

Бурханы санаа алдалт сонсогдохгүй,

мутар нь одоо хүнд хүрэхгүй.

Тэр ахин дахин булаан авсан ч алддаг.

Тэгээд Тэр залхаж, ажлаа зогсоодог.

Хүмүүсийн дунд алхахаа больдог.

Эдгээр өөрчлөлтийг, Түүний ирж, явж байгааг,

гүн гүнзгий гунигийг нь

тэд мэдэрч чадахгүй;

Бурхан санаа алдаж байна.

Бурхан санаа алдаж байна.

Бурхан санаа алдаж байна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 261 Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг

Дараах: 263 Чиний зүрх сэтгэл дэх нууц

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх