328 Хүмүүс Бурханд зүрх сэтгэлээ ер өгөөгүй

I

Бурхан зүрх сэтгэл рүү нь

өнгийхийг хүн зөвшөөрдөг ч

Бурханы зохицуулалтыг

дуулгавартай дагаж чаддаг,

бас хувь заяа, өөрийн гэх бүхнийг

Бурханы хяналтад орхисон гэсэн үг биш.

Бурханд ямар ч тангараг өргөдөг бай,

Бурханд юу ч гэж хэлдэг бай,

Бурханы нүдээр,

зүрх сэтгэл чинь одоо ч хаалттай,

учир нь чи сэтгэлээ Бурханаар хянуулдаггүй.

Хүн хэдий Бурханд итгэдэг ч

зүрх сэтгэлд нь Бурхан үгүй.

Бурханыг яаж хайрлахаа мэддэггүй,

Бурханыг хайрлая ч гэж хүсдэггүй,

учир нь хүний сэтгэл Бурханд огт ойртдоггүй,

хүн Бурханаас үргэлж бултах гэдэг.

Хүний зүрх Бурханаас хол байдаг.


II

Зүрх сэтгэлээ чи Бурханд өгөөгүй,

харин чихэнд чимэгтэй үг л Бурханд хэлдэг.

Элдэв зальхай санаа,

далд явуулга, төлөвлөгөөгөө

Бурханаас чи нууж байдаг,

хэтийн ирээдүйгээ чи гартаа атгадаг,

Бурхан үүнийг чамаас булаах вий гэж айдаг.

Иймээс хүн Бурханд үнэнч байдлаа

хэзээ ч харуулдаггүй.

Хүн хэдий Бурханд итгэдэг ч

зүрх сэтгэлд нь Бурхан үгүй.

Бурханыг яаж хайрлахаа мэддэггүй,

Бурханыг хайрлая ч гэж хүсдэггүй,

учир нь хүний сэтгэл Бурханд огт ойртдоггүй,

хүн Бурханаас үргэлж бултах гэдэг.

Хүний зүрх Бурханаас хол байдаг.


III

Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж,

хүний юу бодож, хүсэж байгааг харж,

зүрх сэтгэлд нь ямар зүйл байгааг мэддэг ч

хүний сэтгэл Бурханд харьяалагддаггүй.

Бурхан ажиглах эрхтэй ч

удирдан хянах эрх дархгүй байдаг.

Хүн өөрийн бодол санаа, ухамсраар

Бурханы эрхшээлд орохыг хүсдэггүй билээ.

Хүн Бурханд хаалттай болсон төдийгүй

Бурханы итгэлийг олж авахын тулд

зүрх сэтгэлээ нууж, сайхан үг, зусардалтаар

хуурамч сэтгэгдэл төрүүлэх арга сэдэж,

жинхэнэ төрхөө

Бурханаас нуудаг хүмүүс ч байдаг.

Хүний сэтгэл ийм байдаг.

Хүн хэдий Бурханд итгэдэг ч

зүрх сэтгэлд нь Бурхан үгүй.

Бурханыг яаж хайрлахаа мэддэггүй,

Бурханыг хайрлая ч гэж хүсдэггүй,

учир нь хүний сэтгэл Бурханд огт ойртдоггүй,

хүн Бурханаас үргэлж бултах гэдэг.

Хүний зүрх Бурханаас хол байдаг.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 327 Хүн хүрэх газрынхаа төлөө Бурханд таалагдахаар хичээдэг нь муухай

Дараах: 329 Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хүсдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх