408 Чи амьдралаа үнэхээр итгэлдээ зориулсан уу?

1 Чи Бурханд чухамдаа хэр итгэдэг вэ, өөрийнхөө амийг үнэхээр өргөн барьсан уу? Хэрвээ та нар Иовтой адил шалгалт амссан бол өнөөдөр Бурханыг дагадаг та нарын дундаас нэг нь ч бат зогсож чадалгүй, бүгд унах байсан юм. Та нарыг Иовтой харьцуулбал яг л тэнгэр газар шиг асар их ялгаатай. Өнөөдөр, эд хөрөнгийн чинь хагасыг булаан авсан бол та нар Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж зүрхлэх байсан; хүү юм уу охиныг чинь авсан бол та нар гудамжаар гүйн хараах байсан; амьдрал чинь мухардалд орсон бол Бурхантай тооцоо бодохоор оролдож, чамайг айлгахын тулд анх яагаад маш олон үг хэлснийг минь асуух байлаа. Тийм үед та нар юу ч хийж зүрхэлнэ.

2 Та нар үнэхээр юу ч ойлгоогүй бөгөөд жинхэнэ биеийн хэмжээ огт байхгүй. Тиймээс та нарыг шалгах шалгалтууд хэтэрхий их, учир нь та нар дэндүү ихийг ойлгодог боловч үнэхээр мэддэг зүйл чинь та нарын ухамсарласан зүйлийн мянганы нэгд ч хүрэхгүй. Ойлголт мэдлэг төдийхнөөр бүү зогс; та нар үнэндээ хэр ихийг хэрэгжүүлж чадахаа, мөн шаргуу ажлын чинь хэр их хөлс хүч Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болж хувирсныг болон хэр олон хэрэгжүүлэлтдээ өөрсдийнхөө шийдвэрийг биелүүлснээ харсан чинь дээр. Чи өөрийнхөө биеийн хэмжээ болон хэрэгжүүлэлтийг нухацтай авч үзэх ёстой. Бурханд итгэх итгэлээрээ чи зүгээр л хэн нэгэнд хийсэн дүр үзүүлэхээр хичээх ёсгүй—эцэстээ үнэн болон амийг олж авч чадах уу, үгүй юү гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 3”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 407 Олон жилийн итгэлээс чи юм олж авсан уу?

Дараах: 409 Бурханд хүмүүс үнэхээр итгэдэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх