948 Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг хэзээ ч үзээгүй

1 Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, Бурханы нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг энэ сүүлчийн бүлгийнхэн шиг хэмжээгээр эдэлсэн бүлэг байхгүй. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч Бурхан ажлаа хэрэгжүүлэхийн тулд голдуу зөвхөн үг хэрэглэдэг; Тэрээр зааж сургах, услах, хангах, тэжээхийн тулд үг хэрэглэдэг. Ингэх зуур Бурханы уур хилэн үргэлж далд нуугдаж байдаг бөгөөд Бурханы хилэнт зан чанарыг Түүний үгээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүн Түүний уур хилэнг биечлэн үзсэн юм.

2 Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр Бурханы үгэнд илэрсэн уур хилэн хэдийгээр Бурханы сүр жавхлан болон халдашгүй байдлыг үзэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгээс цааш хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон хүнийг яллахдаа ч үг хэрэглэдэг—гэхдээ Бурхан хүнд хараахан айхтар их уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл, хайр энэрэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний үзэж амссан Бурханы уур хилэн нь ердөө л Түүний айлдваруудын өнгө, уур амьсгалын үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага ба жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар ойлгодог.

3 Иймд Бурханы үгээс өршөөл, өгөөмөр сэтгэлийг нь харсан, мөн хүний халдлагыг тэвчдэггүйг нь харсан гэж ихэнх хүн итгэдэг, мөн тэдний ихэнх нь Бурхан хүнд өршөөлтэй, хүлээцтэй ханддагийг мэдсэн нь ч бий. Гэхдээ хүний явдал хэчнээн муу муухай, зан чанар нь хэчнээн ялзармал байсан ч хамаагүй, Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчихдээ Түүний зорилго нь Өөрийн хэлсэн үг, гаргасан чармайлт, төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх явдал юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 947 Бурхан Содомыг сүйрүүлснээр хүн төрөлхтөнд өгсөн анхааруулга

Дараах: 949 Бурханы уур хилэнгийн бэлгэдлийн утга учир

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх