718 Зан чанарын өөрчлөлтөд итгэлтэй бай

I

Зан чанарын өөрчлөлт

ганц шөнийн дотор тохиодоггүй,

хүний завхарсан мөн чанарын

эх сурвалжийг олсноор бий болдог.


Энэ үйл явцын туршид

олон зүйл туулсныхаа дараа,

чи үнэний нэг л талыг ойлгож,

зан чанараа нэг л талаар өөрчилж магадгүй.

Магадгүй олон хүн, үйл явдал,

орчныг туулж, нугачаа ихтэй замаар

алхсныхаа дараа л

өчүүхэн өөрчлөлтөд хүрч чадна.


Өөрчлөлтийн чинь хэмжээ ямар ч бай

Бурханы нүдэнд нандин байдаг.

Чи их зовж, их төлөөс төлсөн учир

Тэр үүнийг нандигнан, санадаг.

Хүний сэтгэлийн гүнийг Бурхан хардаг;

сул талыг чинь мэдэж,

хүсэл чинь юу болохыг ч мэддэг.

Чамд юу хэрэгтэйг бүр ч илүү мэддэг.


Чи хэчнээн сул дорой байсан ч

Бурханы нэрийг хаяхгүй бол,

Бурханыг, энэ замаа орхихгүй бол

зан чанараа өөрчлөх боломж

чамд үргэлж олдох болно.


II

Үрэлгэн хүүгийн тухай Библийн түүх байдаг.

Хүнийг аврах Бурханы хүсэл

үнэн гэдгийг энэ зүйрлэл харуулдаг.

Бурхан хүнд өөрчлөгдөх боломж өгдөг.

Энэ үйл явцын туршид

Тэр хүнийг ойлгон, бүтэлгүйтэхийг нь мэдэж,

завхрал, сул талыг нь ч мэддэг.


Өөрчлөлтийн чинь хэмжээ ямар ч бай

Бурханы нүдэнд нандин байдаг.

Чи их зовж, их төлөөс төлсөн учир

Тэр үүнийг нандигнан, санадаг.

Хүний сэтгэлийн гүнийг Бурхан хардаг;

сул талыг чинь мэдэж,

хүсэл чинь юу болохыг ч мэддэг.

Чамд юу хэрэгтэйг бүр ч илүү мэддэг.


Чи хэчнээн сул дорой байсан ч

Бурханы нэрийг хаяхгүй бол,

Бурханыг, энэ замаа орхихгүй бол

зан чанараа өөрчлөх боломж

чамд үргэлж олдох болно.


Зан чанарын өөрчлөлт гэж юу болохыг мэдэж,

үүний төлөө юу туулах ёстойгоо ойлгоод

бид айх биш, харин итгэлтэй байх ёстой.

Энэ өөрчлөлт Бурханы ажлыг

бодит гэдгийг харуулдаг.

Бурхан хүнийг Сатаны гараас аварч,

Сатаны завхралын мөн чанараас аврах хүчтэй.

Бас хүмүүсийг зан чанарын өөрчлөлтөд хүргэх

мэргэн ухаан, хүч чадал Түүнд бий.


“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх хэрэгжүүлэлтийн зам”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 717 Бурханыг гэрчлэгчдийн зан чанар өөрчлөгдсөн байх ёстой

Дараах: 719 Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс Түүгээр авхуулж чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх