1. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг бид хүлээн авах ёстой, тэгж гэмээ нь бидний завхарсан сатанлаг зан чанар цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, тэгсэн цагт л бид Бурханы хаанчлалд орох болно гэж та нар хэлдэг. Тиймээс, Эзэний шаардсанаар бид даруу, хүлээцтэй байж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, биеэ сахилгажуулдаг, хорвоогийн юмсыг хаяж, Эзэний төлөө ажиллаж, номлодог. Эдгээр нь бидэнд гарсан бүх өөрчлөлт биш гэж үү? Бид тэнгэрийн хаанчлалд ороход энэ бас л хангалтгүй гэж хэлж байна уу? Ийм байдлаар чармайсаар байгаа байгаа цагт бид ариун болж, тэнгэрийн хаанчлалд орох болно гэдэгт би итгэдэг.
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23).
“Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариун байдлыг дагагтун, ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14).
Холбогдох Бурханы үг:
Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлдээ биеэ авч явах байдалд онцгой анхаарал хандуулдаг, үүний үр дүнд биеэ авч явах байдалд нь тодорхой өөрчлөлт гардаг. Бурханд итгэж эхэлснийхээ дараа тэд бусадтай тэмцэлдэхээ больж, хүмүүсийг доромжилж, тэдэнтэй зодоон хийхээ больж, тамхи татаж, архи уухаа больж, хадаас ч бай, эсвэл банз мод ч бай, нийтийн ямар ч өмчийг хулгайлахаа больдог—тэд хохирол амсаж, эсвэл хэлмэгдэх бүрдээ шүүхэд очихгүй байх хэмжээнд ч очдог. Тэдний биеэ авч явах байдалд үнэхээр зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Учир нь, Бурханд итгэснийхээ дараа үнэн замыг хүлээн авах нь хүмүүст тун сайхан санагддаг, тэд бас Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас нэн урам зоригтой байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй, эсвэл туулж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн хэдий ч гурав, тав, арав, эсвэл гучин жил итгэсний дараа тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа буцан орж, биеэ тоосон, ихэмсэг зан нь улам илэрхий болж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, мөн чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийдэг бөгөөд байр суурь, зугаа цэнгэлд дурлаж, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа, удирдагчаар ажилладаг ихэнх хүн бусдад хаягддаг. Эдгээр баримт юуг нотолдог вэ? Биеэ авч явах байдлын өөрчлөлт төдий нь тогтворгүй; хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл түр зуурын сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан байдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийж чаддаггүй. Хүний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг; аяндаа илчлэгддэг зүйл л амь болон хүний уг чанарыг төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажлын зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч болж, Бурханыг хэвийн шүтэн мөргөдөг болох юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай эн тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог; тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй, Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал; урам зоригтой байдлын илрэл төдий юм. Үүнийг амийн илэрхийлэл гэж тооцож болохгүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Хэдийгээр хүн Бурханд итгэдэг болсноосоо хойш асар олон сайн ажил хийсэн байж болох ч тэдний хувьд олон асуудал бүрхэг байж болох төдийгүй тэд үнэний талаарх ойлголтод хараахан хүрээгүй ч байж болно. Гэвч олон сайн ажлаасаа үүдээд өөрсдийгөө аль хэдийн Бурханы үгэнд амьдрах болсон, Түүнд захирагдаж, Түүний хүслийг нэлээд хангасан гэж тэдэнд санагддаг. Учир нь чи сөрөг нөхцөл байдал үүсээгүй үед хий гэснийг л хийдэг; ямар ч үүргийг эргэлзэлгүй биелүүлж, эсэргүүцэл үзүүлдэггүй. Сайн мэдээ түгээ гэж чамд хэлэхэд энэ бэрхшээлийг чи үүрч чаддаг бөгөөд огт гомдоллодоггүй, мөн ийш тийш гүйж, биеийн хүчний хөдөлмөр хий гэх үед чи хэлснээр нь хийдэг. Ингэж харагддаг учраас чи Бурханд захирагддаг хүн, үнэний жинхэнээсээ эрэлхийлэгч гэж өөртөө санагддаг. Гэвч чамаас илүү гүн гүнзгий лавлаж, “Чи үнэнч хүн мөн үү? Чи Бурханд үнэхээр захирагддаг хүн мөн үү? Өөрчлөгдсөн зан чанартай хүн мөн үү?” гэж асуувал, чамаас тийнхүү асууж, чамайг үнэнтэй харьцуулан шинжвэл чи ч, ер нь хэн ч байсан, дутуу дулимаг гэдэг нь мэдэгдэнэ гэж хэлж болох бөгөөд бас ямар ч хүн үнэний дагуу үнэхээр хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Иймээс бүх хүний үйлдэл, үйл хэргийн уг үндэс, мөн түүнчлэн үйлдлийнх нь мөн чанар хийгээд төрөлхийн чанарыг үнэнтэй харьцуулбал бүгд яллагдана. Энэ ямар учиртай вэ? Учир нь хүн өөрийгөө мэддэггүй; ямагт Бурханд өөрийнхөөрөө итгэж, үүргээ өөрийнхөөрөө биелүүлж, Бурханд өөрийнхөөрөө үйлчилдэг. Түүгээр ч барахгүй, өөрийгөө итгэл, эрүүл ухаанаар дүүрэн гэж бодон, эцэстээ маш их зүйлийг олж авсан мэт санагддаг. Тэгээд өөрийгөө аль хэдийнээ Бурханы хүслийн дагуу үйлдэж байна, Бурханы хүслийг бүрэн биелүүллээ, Бурханы шаардлагыг аль хэдийн хангаад, Түүний хүслийг дагаж байна гэж өөрийн эрхгүй санагддаг. Хэрэв чамд ингэж санагддаг бол, аль эсвэл хэдэн жил Бурханд итгэхдээ зарим нэг зүйлийг олж авсан гэж санагдаж байгаа бол тэр тусмаа өөртөө дүгнэлт хийж Бурханы өмнө эргэн очиж, итгэсэн он жилүүддээ, алхсан замаа эргэн харж, Бурханы өмнөх бүх үйлдэл, зан авир чинь Түүний сэтгэлд бүрэн нийцэж байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг юуг хийдэг, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг юуг хийдэг, хийж байгаа зүйл чинь үнэхээр Бурханы шаардлагад нийцдэг эсэх, Түүний хүсэлд бүрэн нийцүүлж болох эсэхийг харах хэрэгтэй. Чи энэ бүхнийг сайн ойлгох ёстой.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна
Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан бөгөөд зүгээр л үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж ёстой гэж төсөөлж байж магадгүй. Та нар ямар нэг зүйлийг ашиглаад, хариуд нь өөрсдийгөө ашиглуулахгүй байх зарчмыг үргэлж эрэлхийлж ирсэн учраас дийлэнх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Тиймээс Би одоо та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон муу муухай ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө