971 Бурханы хамгаалалт дор хүн өсдөг

I

Сатан хүнийг завхруулж, хорлох үед

Бурхан нүүрээ буруулдаггүй.

Хэний ч анхаарлыг таталгүйгээр

хэрэгтэй зүйлийг Тэр хийдэг.

Бурхан гэр бүлийг чинь сонгоод,

төрөх өдрийг чинь товлодог.

Энэ дэлхийд уйлж төрөөд,

анхны үгээ хэлэхийг чинь,

алхаж сурахаар бүдчин,

анхны алхмаа хийхийг чинь Тэр хардаг.


II

Өсөж томрох явцдаа чи

өвчин, бүтэлгүйтэл гэх мэт

өөрт чинь таалагдахгүй олон зүйлтэй тулгарна.

Гэвч энэ замаар алхахад

амийг чинь Бурхан харж хандана.

Чи харцан дор нь өсөж, төлөвшин, амьдрана.

Бурханы хамгийн чухал үйлдэл нь

аюулгүй байдлыг чинь ханган,

чамайг хэзээ ч Сатанд

идүүлж, залгиулахгүй байх юм.

Амьдралынхаа явцад хүмүүс

аюул, уруу таталттай бүгд тулгардаг,

учир нь чи Сатаны хараанд байж,

ёрын муу дэргэд чинь байдаг.


III

Гамшиг чамайг нэрвэж,

гай зовлон тохиолдон,

Сатаны торонд орооцолдоход чинь

Сатан баясах болно.

Гэвч Бурхан чамайг хамгаалж, хөтөлдөг.

Хүний аюулгүй байдал,

баяр хөөр, хувь заяаг захирдаг.

Тэр хүн бүрийг гараас нь хөтлөн,

урсан өнгөрөх хором бүрд

хүн бүрийг харж ханддаг,

хажуугаас чинь огт холдоогүй.

Хүмүүс ийм төрлийн орчинд,

энэ нөхцөл байдалд өсдөг.

Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханы гарт өсдөг.

Бурханы үйл хүнд баяр хөөр өгдөг,

тэд Бурханы өмнө амьдран,

эрүүл ухаанаар авралыг нь хүлээж авдаг.

Бурхан итгэмжит, хийдэг бүхэн нь үнэн,

Бурхан бол хүн амьдрал, байгаа бүхнээрээ

итгэж, найдаж болох цор ганц Нэгэн.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 970 Бурханы ариун мөн чанарыг ойлгох нь тун чухал

Дараах: 972 Хүний амьдралыг Бурхан цаг ямагт залж чиглүүлдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх