58 Гэртээ ирлээ
I
Мөрөөддөг бүхэн минь дэлхийд бий,
шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээр
сайхан амьдралд хүрнэ гэж
гэнэхнээр би бодож явлаа.
Гэвч олон бүтэлгүйтсэний дараа
бодол минь утгагүй санагдана.
Хуйвалдаан, ёрын муугаар дүүрэн энэ ертөнцөд
Мөс чанар, эрүүл ухаанаа би алджээ.
II
Алдар нэр эрэлхийлж, эд хөрөнгө хөөцөлдөж,
адгуус амьтан шиг би амьдарч байжээ.
Хайр найргүй, тоомжиргүй энэ ертөнц
зүрх сэтгэлийг минь эмтэлдэг.
Худал хуурмаг, хүчирхийлэлд автан
хүмүүс тэмцэлдэж, нэгнээ хяддаг.
Арын хаалга, хуйвалдаангүй бол
амьд үлдэх арга гэж үгүй.
Зөв замаар алхаж,
Бурханд итгэлээ ч гэсэн
ялгаварлан гадуурхаж,
шоронд хорино.
Энэ дэлхий харанхуй, муугаар дүүрснийг
би тодорхой хардаг.
Аргаа барж, сэтгэл минь шархалдаг.
Алаг зүрх минь шаналлаар дүүрдэг.
Ганцаардаж, шаргуу хайсан ч
зүг чигээ би олж чадахгүй нь.
Зүрх сэтгэлдээ хүсэж хүлээдэг
сайхан гэр минь хаана байна вэ?
III
Танил дуу хоолой сонсогддог.
Бурханы элэгсэг үг сэтгэлийг минь дулаацуулдаг.
Үг хэлж, хаалга тогшсон Нэгэн бол
хүний Хүү гэдгийг би олж хардаг.
Чуулган бол шинэ тэнгэр, газар гэдгийг
Бурханы өмнө ирснээр би хардаг.
Энд байгаа ариун, сайхан хүмүүс
бусдад чин үнэнчээр ханддаг.
IV
Шударга ёс, зөвт байдал энд байдаг.
Бурханы үг, үнэн энд эрх барьдаг.
Амьдралын нууцыг тэд илчилж,
зүрхийг минь сэрээн, амьдралыг ойлгуулдаг.
Шүүгдэж, үнэнийг мэдсэнээр би
муугаас сайныг ялгаж чаддаг.
Алдар нэр, эд хөрөнгө хайхаа больж,
Сатаны урхинаас мултардаг.
Одоо үнэнч намайг Бурхан ерөөдөг.
Сэтгэл минь тайван; би амгалан.
Бурханы замчлалд талархъя.
Амьдралын зөв замаар би алхаж байна.
Бурхан маш хайр татам:
Түүнийг би сэтгэлдээ хүсэн мөрөөсдөг.
Үнэнийг хэрэгжүүлэн, үүргээ гүйцэтгэж, үүрд би Бурханыг хайрлана.
Чуулган бол шинэ тэнгэр, газар гэдгийг
Бурханы өмнө ирснээр би хардаг.
Энд байгаа ариун, сайхан хүмүүс
бусдад чин үнэнчээр ханддаг.
Шударга ёс, зөвт байдал энд байдаг.
Бурханыг үүрд хайрлаж, дуулгавартай дагая.