289 Бурхан хүмүүсийн зовлон бэрхшээлийг туулдаг
Бурхан өдөр бүр бүтээлүүдээ ажигладаг.
Хүний амьдралыг амтлахын тулд даруухнаар нуугдан,
хүний үйл хэрэг бүрийг ажиглаж байдаг.
Хэн өөрийгөө бүрэн дүүрэн Бурханд өргөсөн бэ?
Хэн Бурханыг чин сэтгэлээсээ бодож үзэж,
хэн Бурханд амласнаа биелүүлж,
Бурханы өмнөх үүргээ мөрдсөн юм бэ?
Хэн Бурханыг сэтгэлдээ тээж байна вэ?
Хэн Бурханыг өөрийн амь шиг нандигнаж байна вэ?
Бурханы бурханлаг чанарыг харсан эсвэл
Бурхантай холбоотой байхыг хүсдэг хэн байна вэ?
Хүмүүс усанд живэх үед Бурхан амийг нь авардаг.
Амьдралтайгаа нүүр тулж чадахгүй үед
Бурхан тэднийг өргөж,
амьдрах ахин нэг боломж олгодог.
Тэгээд тэд Бурханыг сууриа болгоно.
Хэрэв тэд дуулгаваргүй байвал
Бурхан энэ боломжийг ашиглан
Өөрийгөө тэдэнд мэдэгддэг.
Бурхан хүмүүсийн хуучин мөн чанарыг хараад
тэднийг гэмшиж, шинээр эхлэхийг зөвшөөрөн өршөөдөг.
Амьдралынх нь сүүлчийн мөчид
Бурхан тэднийг үхлээс авардаг.
Хүмүүс хэчнээн удаа Түүний тулах гарыг харсан бэ?
Түүний нүд хэчнээн эелдэг зөөлөн бэ?
Түүнийг нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг
мэдэрч байсан уу?
Хэчнээн удаа Түүний уур хилэн,
сүр жавлхангийн гэрч болсон бэ?
Хүн төрлөхтөн Бурханыг хэзээ ч мэдээгүй хэдий ч
Бурхан хэзээ ч
тэдний сул дорой байдлыг далимдуулаагүй.
Тэр тэдний зовлон зүдгүүрийг анхаарч
Өөрөөс нь нүүр буруулсан бол гэсгээдэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 14-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав