162 Бурхан бидний дунд чимээгүй ирсэн
I
Тэр чимээгүй байж, бидэнд харагдахгүй ч
Түүний ажил хэзээ ч зогсож байгаагүй.
Тэр газар дэлхийг бүхлээр нь захирдаг,
хүний бүх үйлдэл хэргийг харж байдаг.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр,
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
алхам алхмаар, алхам алхмаар удирддаг.
II
Энэ бүхэн чимээгүй,
тэнгэр газрыг донсолгом биш ч,
Түүний алхам хүн төрөлхтөнд илүү ойр ирж байна,
Түүний шүүлтийн суудал
цахилгаан мэт ертөнцөд залрахад
тэр даруй Түүний сэнтий бидний дунд заларна.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр,
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
алхам алхмаар, алхам алхмаар удирддаг.
III
Тэр хэчнээн сүр жавхлантай үзэгдэл байх бол,
хэчнээн сүрлэг, бадрангуй дүр зураг байх бол.
Тагтаа мэт, архирах арслан мэт
Сүнс бидэнд ирнэ.
Тэр мэргэн ухаантай, зөвт ба сүр жавхлантай,
Тэр эрх мэдэл дүүрэн, хайр нигүүлсэлээр бялхан,
бидэн рүү чимээгүй ирсэн.
IV
Тэр бүхнийг Өөрийн хүслээр,
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
алхам алхмаар,
алхам алхмаар удирддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас шинэчлэн найруулав