942 Бурхан асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй

I

Бурханы өршөөл болон тэвчээр нь бодит, үнэн билээ

Гэвч Түүнийг уур хилэнгээ гаргах үед ариун,

зөвт байдал нь ямар ч зөрчлийг тэвчдэггүй

Бурханы энэ талыг хүнд харуулдаг

Хүн Бурханыг бүрэн дагаж,

тушаалуудад нь дуулгавартай байж,

Бурханы шаардлагын дагуу үйлдвэл

Бурхан Өөрийн өршөөлөө хүнд арвин цутгадаг

Хүн ялзрал, үзэн ядалт, өш хонзонгоор дүүрвэл

Бурхан уур хилэнгээ харуулах болно

Түүний уур хилэн хэр их дүрэлзэх вэ?

Xүний хорон муу үйл, эсэргүүцлийг үгүй болтол,

Tүүний нүдэнд ахин үзэгдэхгүй болтол үргэлжлэх болно

Зөвхөн тэр цагт л Бурханы уур хилэн үгүй болно


II

Хэн ч байсан хэрэв зүрх сэтгэл нь Бурханаас холдож

Бурханаас эргээд, хэзээ ч эргэж ирэхгүй болвол

Тэд яаж ч байсан, яаж харагддаг ч бай,

хэр дуртай Бурханыг магтахыг хүсдэг байлаа ч,

бие болоод сэтгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаг ч,

Нэг л удаа зүрх сэтгэлээ Бурханаас эргүүлбэл

Бурханы уур хилэн зогсолтгүй дүрэлзэх болно

Хүнд асар их боломж олгочихоод

Бурхан уур хилэнгээ гүнээ гаргах үед

Үүнийг буцаах ямар ч арга байхгүй

Тийм хүнийг дахин хэзээ ч өршөөж, тэвчихгүй!

Энэ нь Бурханы зан чанарын нэг тал бөгөөд

ямар ч зөрчлийг тэвчдэггүй

Тэр эелдэг, үзэсгэлэнтэй, сайн зүйлд

нигүүлсэнгүй, тэвчээртэй

Тэр хорон муу, гэм нүгэлтэй, ёс суртахуунгүй зүйлд

дүрэлзтэл уурладаг

Ийм зүйлд Тэр Өөрийн уур хилэнгээ зогсоохгүй

Эдгээр нь Бурханы хоёр үндсэн, тэргүүлэх зан чанар билээ

Түүнчлэн эдгээр нь эхнээсээ дуустал

Бурханаар илчлэгдсээр байгаа

Өгөөмөр өршөөл, гүн гүнзгий уур хилэн

Энэ бол Бурханы зөвт зан чанар


III

Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн

Энэ бол Бурханы зөвт зан чанар

Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн

Энэ бол Бурханы зөвт зан чанар

Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн

Энэ бол Бурханы зөвт зан чанар


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 941 Бурханы зөвт зан чанар цор ганц

Дараах: 943 Бурханы зан чанар өршөөнгүй, элбэрэлт, зөвт, сүр жавхлант билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх