237 Бурханы мөрийг дагахын тулд шашны үзлээ орхи

I

Бурханд итгэх итгэлдээ Бурханыг өнөөдрийн үг,

ажлаас нь төөрөгдөлгүй мэдэж авахаар

эрж хайгаарай.

Бурханыг мэдэхийг хүсвэл

юун түрүүнд чи Түүний ажлыг мэдэх ёстой.

Энэ бол үндэс нь билээ.

Бурханы хэлсэн үгийг

цэврээр хүлээн зөвшөөрдөггүй

бүх гажууд онол нь ердөө хүний буруу үзэл юм.

Тэдгээр нь буруу, ташаа байдаг.

Шашны хүмүүсийн ур чадвар нь,

өмнө нь ойлгосон Бурханы үгтэйгээ

өнөөгийн үгийг нь харьцуулдаг явдал.

Өнөөгийн Бурханд үйлчлэхдээ

хуучинтайгаа зууралдсаар байвал

үйлчлэл чинь саад учруулж,

хэрэгжүүлэлт чинь хоцрогдож,

шашны ёслол болно.


II

Шашны үзэлтэй бол хүн

Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагаж чадахгүй.

Тэд алхам алхмаар хоцорно.

Тэд өөрийгөө зөвтгөдөг, их зантай болдог.

Бурхан өнгөрсөнд хэлсэн, хийснээ дурсдаггүй.

Хэрэв хуучин бол Тэр таягдан хаядаг.

Чи өөрийн үзлээ хаяж чадахгүй гэж үү?

Чи өнгөрсөнд Бурханы хэлсэн үгтэй зууралддаг бол

Бурханы хийдэг ажлыг мэддэгийг чинь батлах уу?

Ариун Сүнсний шинэ гэрлийг хүлээн авч чаддаггүй,

өнгөрсөнтэй зууралддаг бол

чи Бурханы мөрийг дагаж чаддаггүй юм байна.

Хэрвээ чи үүнийг сонгосон бол

Бурханыг эсэргүүцдэг ажээ.


III

Хүн шашны үзлээ орхиж чаддаг бол

Бурханы өнөөгийн ажил,

үгийг оюун санаагаараа хэмжихгүй.

Бурханы одоогийн ажил

өнгөрсөнтэй адил биш боловч

чи хуучин үзэл бодлоо орхиж,

Бурханы өнөөгийн ажлыг

дуулгавартай дагаж чадна.

Бурхан урьд яаж ажилласан ч бай,

чи өнөөгийн ажлыг нь үнэлэх ёстой,

тэгвэл чи өнгөрсөн үзлээ хаяж,

Бурханд дуулгавартай байж чадна.

Чи Бурханы ажил, үгэнд дуулгавартай байж,

Бурханы мөрийг дагаж чадна.

Ингэснээр чи Бурханд

үнэхээр дуулгавартай нэгэн болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 236 Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүс Бурханы илрэлтийг харж чадах уу?

Дараах: 238 “Аврагч Есүс” тэнгэрээс буухыг хүн харж яаж чадах юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх