433 Бурханд зүрх сэтгэлээ өгөх үедээ

I

Бурханыг хайрлаж, Түүнд итгэхийн тулд

Бурханы Сүнстэй зүрх сэтгэлээрээ холбогдож,

Бурханы сэтгэл ханамжийг авдаг.

Бурханы үгтэй зүрх сэтгэлээрээ холбогдсоноор

Бурханы Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг.

Бурханд итгэхдээ хүмүүс зүрх сэтгэлээ

Түүнд өгдөггүй бол,

Түүний ачааг үүрдэггүй бол,

хийдэг бүхнээрээ Бурханыг хуурч, шашин шүтдэг.

Энэ нь Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй.

Ийм төрлийн хүнд

Ариун Сүнсний ажил байх боломжгүй,

төгс болгуулах үнэ цэн бүр ч байхгүй.

Бурханд бүх зүрх сэтгэлээ өгснөөр чи

илүү гүн оролттой болж,

илүү гүнзгий ойлголттой болж,

сул тал болон дутагдлаа

илүү сайн ойлгож,

Бурханы хүслийг хангахаар тэмүүлж,

сөрөг бус, идэвхтэйгээр орно.

Зөв хүн болохыг чинь энэ нь харуулдаг.


II

Зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж,

Бурханы өмнө тайван байж чадвал,

Ариун Сүнс чамайг ашиглаж,

гэрэлтүүлэлтийг чи хүлээн авна.

Ариун Сүнс дутагдлыг чинь нөхнө.

Бурханд зүрх сэтгэлээ өгснөөр

Сүнснийхээ доторх сэтгэл хөдлөл бүрийг

Бурханаас ирэх гэгээрэл бүрийг ухамсарлана.

Ийнхүү чи Бурханаар төгс болгуулах замд орно.

Бурханд бүх зүрх сэтгэлээ өгснөөр чи

илүү гүн оролттой болж,

илүү гүнзгий ойлголттой болж,

сул тал болон дутагдлаа

илүү сайн ойлгож,

Бурханы хүслийг хангахаар тэмүүлж,

сөрөг бус, идэвхтэйгээр орно.

Зөв хүн болохыг чинь энэ нь харуулдаг.


III

Өөрийн зан чанарыг өөрчлөх нь

Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч,

Бурханы хэлсэн бүх үгээс

гэгээрэл авах явдал билээ.

Бурханд бүх зүрх сэтгэлээ өгснөөр чи

илүү гүн оролттой болж,

илүү гүнзгий ойлголттой болж,

сул тал болон дутагдлаа

илүү сайн ойлгож,

Бурханы хүслийг хангахаар тэмүүлж,

сөрөг бус, идэвхтэйгээр орно.

Зөв хүн болохыг чинь энэ нь харуулдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 432 Бурханы өмнө үргэлж тайван байдаг хүмүүс сүсэг бишрэлтэй

Дараах: 434 Зүрх сэтгэлээ Бурханд хандуулах үедээ л хайр татам байдлыг нь мэдэрнэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх