332 Дөрвөн уриа

1 Хүмүүс төрөлхөөсөө Намайг хайрладаг юм биш, харин гэсгээлтээс айсандаа Намайг “хайрладаг”. Хүмүүсийн дундаас хэн Намайг хайрладаг төрсөн бэ? Намайг өөрсдийнхөө зүрх сэтгэл шиг үздэг хэн байна вэ? Иймээс Би үүнийг хүний ертөнцийн онч үгээр нэгтгэн дүгнэж хэлье: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй. Би хүнийг үүрд мөнхөд хайрлаж чадна, бас үүрд мөнх үзэн ядаж чадна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, учир нь Надад цөхрөлтгүй зан бий. Гэсэн ч хүнд ийм цөхрөлтгүй зан байдаггүй, тэр Надад үргэлж туйлбаргүй ханддаг. Тиймээс Би үүнийг өөр нэг онч мэргэн үгээр товч илэрхийлдэг: Хүмүүст цөхрөлтгүй зан дутагддаг тул Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй.

2 Өнөөдөр хүн яагаад үүргээ мөрддөггүйг, өөрийнх нь биеийн хэмжээ хэр том болохыг яагаад мэддэггүйг Би бас л мэдэхгүй байна. Биеийн хэмжээ нь хэдэн грамм уу, эсвэл хэдэн лиан уу гэдгийг ч хүмүүс мэддэггүй. Тиймээс тэд Намайг аргалсаар байдаг. Миний бүх ажил талаар болсон мэт, Миний үг өндөр уулан дахь цуурай мэт байдаг бөгөөд Миний үг болон айлдваруудын үндсийг хэн ч, хэзээ ч ухамсарлаагүй. Би гурав дахь онч мэргэн үгийг товч дүгнэж хэлэхдээ үүнийг суурь болгон ашигладаг: “Хүмүүс Намайг мэддэггүй, учир нь тэд Намайг хардаггүй”.

3 Хүмүүс Миний үгээс болж хашхирдаг ба тэд гуйж гувшихдаа Миний хатуу сэтгэлийн талаар үргэлж гомдоллодог. Тэд бүгдээрээ л хүнийг хайрлах Миний жинхэнэ “хайрыг” хайж буй мэт байдаг—гэвч тэд Миний хатуу үгээс Миний хайрыг олж яаж чадах билээ? Үүний үр дүнд Миний үгээс болж тэд үргэлж итгэл найдвараа алддаг. Хүмүүс үг хэлээрээ яагаад Миний талаар үргэлж гомдоллодог юм бэ? Тиймээс хүний амьдралын дөрөв дэх онч мэргэн үгийг Би дүгнэн хэлье: Хүмүүс Надад өчүүхэн төдий л дуулгавартай байдаг тул Намайг дандаа үзэн яддаг.

4 Намайг хүмүүст шаардлага тавих үед тэд мэл гайхдаг: Маш олон жилийн туршид зан сайтай, эелдэг байсаар ирсэн Бурхан тийм хатуу цэвдэг, шударга бус үг хэлнэ гэж тэд хэзээ ч бодож байгаагүй болохоор хэлэх ч үггүй болдог. Тийм үеүдэд тэд гомдоллох ажлаа дахин эхэлсэн учраас хүмүүсийн зүрх сэтгэл дэх Надад хандах үзэн ядалт дахин нэгэнтээ ихэссэнийг Би харсан. Тэд үргэлж газрыг зүхэж, Тэнгэрийг хараадаг. Гэсэн ч, хүмүүс өөрсдийгөө асар их хайрладаг учраас тэдний үгээс Би өөрсдийгөө харааж буй юуг ч олдоггүй. Тиймээс Би хүний амьдралын утга учрыг ингэж нэгтгэн дүгнэсэн: Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий их хайрладаг болохоор тэдний бүхий л амьдрал шаналгаатай, хий хоосон байдаг бөгөөд Намайг үзэн яддагаасаа болоод тэд өөрсдийгөө сүйрүүлдэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 331 Бурхан чамайг махан биед амьдраасай гэж хүсдэг үү?

Дараах: 333 Үгэнд нь хүн чин сэтгэлээсээ хандана гэдэгт Бурхан найддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх