42-р бүлэг

Төгс Хүчит Бурханы үйл хэрэг хэчнээн агуу юм бэ! Ямар гайхалтай юм бэ! Ямар гайхамшигтай юм бэ! Долоон бүрээ дуугарч, долоон аянга илгээгдэж, долоон аягатайг асгадаг—эдгээр нь тэр дороо ил тод үзэгдэх бөгөөд ямар ч эргэлзээ байхгүй. Бурханы хайр бидэн дээр өдөр бүр ирдэг. Зөвхөн Төгс Хүчит Бурхан биднийг аварч чадна; бид золгүй явдалтай учрах уу, эсвэл ерөөл хүртэх үү эсэх нь бүхэлдээ Түүнээс шалтгаалах ба хүмүүс бид үүнийг шийдэх ямар ч аргагүй. Өөрсдийгөө Бурханд бүхий л зүрх сэтгэлээсээ зориулдаг хүмүүс мэдээжийн хэрэг өгөөмөр ерөөл хүртдэг байхад өөрсдийн амийг хамгаалахаар хичээдэг хүмүүс амиа алдана; бүх зүйл болон бүх хэрэг Төгс Хүчит Бурханы гарт бий. Өөрийнхөө алхмыг ахин бүү зогсоо. Тэнгэр, газарт хүний нуугдах аргагүй асар их өөрчлөлт гарна. Гашуун зовлонд шаналан уйлахаас өөр сонголт түүнд үгүй. Ариун Сүнсний одоогийн ажлыг дага. Түүний ажлын хүрсэн алхмын талаар та нар дотроо бусдаар сануулалтгүйгээр тодорхой мэдэж байх хэрэгтэй. Одоо Төгс Хүчит Бурханы өмнө аль болох байн байн ирж, Түүнээс бүхнийг асуу. Тэр гарцаагүй дотроос чинь гэгээрүүлэх ба чухал цаг үеүдэд чамайг хамгаална. Бүү ай! Тэр хэдийн чиний бүхий л оршихуйг эзэмшдэг. Түүний хамгаалалт, халамж байхад чамд айх зүйл юу байна? Өнөөдөр Бурханы хүслийн биелэлт ойрхон байна, айсан хэн ч бай зөвхөн алдах болно. Миний чамд хэлж байгаа зүйл бол үнэн. Сүнслэг нүдээ нээ: Тэнгэр дорхноо өөрчлөгдөх болно, гэхдээ чамд айх зүйл юу байна? Түүний гарын ялимгүй хөдөлгөөнөөр тэнгэр, газар тэр дороо устах болно. Тиймээс хүн санаа зовоод юу хожих билээ? Бүх зүйл Бурханы гарт байдаггүй гэж үү? Хэрвээ Тэр, тэнгэр газарт өөрчлөгд гэж тушаавал тэд өөрчлөгдөнө. Хэрвээ Тэр биднийг бүрэн төгс болгуулна гэж хэлбэл бид бүрэн төгс болгуулна. Хүнд санаа зовох шаардлага байхгүй, гэхдээ тайвнаар урагшлах хэрэгтэй. Гэсэн хэдий ч хүн аль болох хянуур, сонор сэрэмжтэй байх ёстой. Тэнгэр агшин зуур өөрчлөгдөж болно! Хүн хэдий нүцгэн нүдээ бүлтийтэл нээгсэн ч нэг ихийг харах чадваргүй байдаг. Одоо анхааралтай бай. Бурханы хүсэл гүйцэлдэж, Түүний ажил бүрэн төгс болж, Түүний төлөвлөгөө амжилт олж, Түүний хөвгүүд бүгд Түүний сэнтийн өмнө ирсэн. Тэд Төгс Хүчит Бурханы хамтаар суун бүх улс үндэстнийг болон ард түмнийг шүүхээр ирсэн. Чуулганыг хяхан хавчиж, Бурханы хөвгүүдийг зовоосон хүмүүс хатуу шийтгүүлэх нь мэдээж юм! Бурханд өөрсдийгөө чин сэтгэлээсээ өгч, бүхнийг баримталдаг хүмүүсийг Бурхан хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр үүрд мөнхөд хайрлах нь гарцаагүй!

Өмнөх: 41-р бүлэг

Дараах: 43-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх