134 Бурхантай би үүрд хамт байх болтугай

I

Та удахгүй Сион руу буцах болохоор зүрх сэтгэл минь маш гунигтай байна.

Танд хэлэх үг зүрх сэтгэлд минь маш олон байгаа ч хаанаас эхлэхээ би мэдэхгүй байна.

Танд төлж чадаагүй цагаатгах өр тун их байгаа атал би үүргээ сайн биелүүлж чадалгүй, харамсал тээн үлдэж байна.

Цаг хугацаа ийм хурдан өнгөрнө гэж хэн мэдэх билээ? Харууслын нулимс зогсолтгүй урсах юм.

Таны хайрыг би маш их эдэлсэн, буцаан төлж чадаагүй болохоор сэтгэл минь гансардаг.

Өө Бурхан минь, Та явах гэж байна—яаж би Таныг дуртайяа явуулах билээ?


II

Урьдын явдлуудыг хэн мартаж чадах билээ? Хуучин мэдрэмжээсээ хэн татгалзаж чадах билээ?

Энэ олон жилд Та дандаа бидэнтэй хамт цугладаг байсан, Таны үг цаг ямагт биднийг усалж, хангадаг.

Бид биеэ тоосон, хүйтэн, тэрслүү байдлаа илчилж, Та бидэнтэй харьцаж, биднийг засаж, цээрлүүлж, сахилгажуулдаг.

Та биднийг маш олон удаа хатуухан шүүж, гэсгээсэн, тэгснээр бидний ялзрал цэвэрлэгдсэн.

Та бидний төлөө хамаг зүтгэлээ зориулсан. Ингэж байж л бид ийм болж өөрчлөгдсөн.

Үнэнийг би эрэлхийлж, үүргээ сайн биелүүлнэ. Өөрийгөө Танд зориулна, ганц удаа л Таныг сэтгэл хангалуун байлгах юм сан гэж хүснэ.


III

Таныг үлдээч гэж ятгаж чадахгүйгээ мэдэж байгаа болохоор нулимс хацар даган чимээгүйхэн урсана.

Хэзээ ч намжихгүй гэмшил надад үлдээд, сэтгэл минь шаналал, харууслаар дүүрэн.

Хамт өнгөрүүлсэн цаг хугацаа богинохон ч гэсэн Таны царай, дуу хоолой зүрхэнд минь сийлэгдсэн.

Дуу хоолойг тань би санагалзаж, хайрыг тань хүсэмжилж байна, хүнийг гэх Таны хайр гүн агаад хүчтэй.

Урьдын гайхалтай үе дурсамж болон хувирлаа, дурсамжаа орхих дуртай байж би яахан чадах билээ?

Таны чин сэтгэлийн сургаалыг би яаж мартаж чадах билээ? Таныг гэх тэмүүллээ би сэтгэлийнхээ гүнд булж л чадна.

Хэзээ дахин Тантай уулзахаа би мэдэхгүй, Тантай би үүрд хамт байх болтугай.

Өмнөх: 133 Нэг л өдөр бид дахин уулзах ёстой

Дараах: 135 Бурханыг гэх тэмүүлэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх