976 Арван зарлигийг дагаснаар Бурханы хүсэлд нийц

1 Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой. Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй.

2 Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

3 Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

4 Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй. Хамаатан садан чинь байлаа ч гэсэн, үнэхээр итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 975 Шинэ эрин үеийн тушаал гүн гүнзгий ач холбогдолтой

Дараах: 977 Та нар Бурханы сайшаалыг хүртэхээр эрэлхийлэх учиртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх